УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

Уржигдар 06 цаг 00 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОЧИР

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үг, үйлдэл сүүлийн үед улс төрийн хүрээнийхний анхааралд байна. Тэрээр өнөөдөр Монголын төрийн өндөр эрх мэдэлд байгаа хоёр субьектыг зэрэг “зодоод” удлаа. Эхнийх нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байдаг. Б.Энхбаяр түүнийг УИХ-ын хуралдаанууд дээр, цахим сүлжээнд, хэвлэлд гээд ярих боломжтой “суваг”-уудаар чөлөөтэй шүүмжилдэг. Жишээ нь, УИХ дээр “…Парламент бол дээрээ ямар нэгэн даргатай бус Монголын ард түмэн гэсэн ганцхан даргатай, олон ургальч үзэлтэй, ардчилсан тогтолцооны баталгаа болсон бүтэц. УИХ-ын дарга маань их олон ажлын хэсэг байгуулсан. Одоо бараг 60 хүрсэн байх. Энэ нь Байнгын хороодыг хүчгүй сул болгож байна. Урьд нь ажлын хэсэгт оруулах асуудлаар тухайн гишүүнээс нь асууж шийддэг байсан юм. Гэтэл надтай огт ярилцахгүйгээр намайг долоон ажлын хэсэгт оруулсан байна лээ. Бас би хоёр ажлын хэсгийг ахалж байгаа юм билээ. Тухайлбал, Тендерийн хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа юм билээ. Би энэ хуулийг эсэргүүцсэн болохоос ажлын хэсгийг нь ахалъя гэж ерөөсөө хэлээгүй. УИХ бол даргын тушаал шийдвэрээр ажилладаг байгууллага биш. Юун дээр ажиллах, ажиллахгүйг ч дарга заах ёсгүй. Ингэж ажлын хэсэгт оруулж байгаа хэрнээ найман жилийн турш судалгааг нь хийсэн төрийн өмч, компанийн засаглэлын асуудлаарх ажлын хэсэгт оруулахгүй юм. Асуудалд үзэмжээр хандаад байгаа юм уу” хэмээн ярьж, цахим сүлжээнд “…Нүүрсний хулгайг илчилж сонсгол хийж, түүний дагуу гарсан УИХ-ын тогтоолыг гурван сарын турш хэрэгжүүлэхгүй, холбогдох Засгийн газрын тогтоолын төслийг санаачилж Засгийн газраар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэлдээ ЗГХЭГ-ын дарга тайлбар хийвэл зохино. Үндсэн хуульд зааснаар, Засгийн газар хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцна. Нүүрс ярихаар гурил яриад бултаад байх шаардлагагүй” гэж бичдэг. Энэ мэтээр “…ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан”, “…УИХ-ын дарга Д.Амарбаясгалан” гэж байгаад олон зүйлийг ярьсан байдаг.

Дараагийнх нь Засгийн газар болсон байна. Тэрээр цахим сүлжээнд “…Засгийн газрын  томилсон албан тушаалтнуудыг харахад дийлэнх нь хамтарсан гэх халхавчаар “Женко” Х.Баттулгын туслахаас эхлээд ойрын хүрээллийн хүмүүсийг гол албан тушаалд тавьсан байна. Үндэстэн дамнасан мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжтэй асуудал нь өдөр бүр ил болж буй бөгөөд өөрийг нь дагасан бараг бүх хүн нь гэмт хэрэгт холбогдож өөрөө дандаа хуулийн хариуцлагаас зугтдаг энэ этгээдийн гар хөлүүдийг МАНай намын олонхийн Засгийн газар өөгшүүлж буйг гайхаж байна. “Женкогийн Засгийн газар” нэгэнт болсон байна. Зэвүү хүрч байна.

Улс орныг 15 давхраас удирдаж буй гэх яриа худлаа биш болж таарч байна. Нэн даруй энэ танхайрлаа зогсоохыг шаардаж байна” гэжээ. Ер нь бол, УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг ийм байдлаар Б.Энхбаяраас л гарч байна.

Дашрамд, Б.Энхбаярын улс төрийн түүх нь 2011 оноос эхэлдэг. Тэр жил МАН-ын дарга Сү.Батболдын зөвлөх болоод 2013 оныг хүртэл ажилласан. 2014- 2016 онд МАН-ыг цөөнх байхад УИХ дахь бүлгийнх нь зөвлөх байсан. 2016 онд МАН ялсны дараа ХЗДХ-ийн дэд сайд болсон. 2018 оныг хүртэл дэд сайд байсан. Ингээд 2020 онд УИХ-ын гишүүн болж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 71 (7568)

 

Төрийн ажил хийж байх явцдаа / сонсголын үеэр/ олж авсан мэдээлэлээрээ тэр 2г намнаж байгаа юм. Бас сайд өгсөнгүй гэж их гоморхож өс зангидаж байгаа хүндээ. Ийм хүн цаашдаа улам л хэцүү хүн боднодоо. Мэнгэт нямдорж үүнийг нь мэдээд ажилаас нь халж байсан. Хүн чанаргүй тэгээд бас толгой дүйнгэ...
ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛНЭ ШДЭЭ НААД ХАР САНААТАЙ ХАР ӨВГӨН ЧИНЬ ККК ҮНЭН ҮЗЭЛ БОДОЛГҮЙ ЗҮГЭЭР Л МУУ ХАР ХЭЛ АМ ХАРААЛ ЗҮХЭЛ ХОВ ӨШХОНЗОНГООР ХООЛЛОГЧ ФУ МУУ ХҮН!!!
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

22 цаг 16 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

22 цаг 22 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

23 цаг 0 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин