АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

Уржигдар 06 цаг 00 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Энэ жил 35 жилийн ой нь тохиогоод тэр үү, Их хурал нь болоод удаагүйтэй холбоотой юу, АН-ынхан сүүлийн үед ихээхэн хөдөлгөөнд ороод байна. Үнэнийг хэлэхэд, хаврын улс төрийн хамаг үйл явдал энэ нам дээр яваад байх шиг байгаа юм. Тэр дундаа, намаа засагт хамтарсныг “тогтвортой” шүүмжилдэг хэсэг бүлэг гишүүн УИХ-д бий болсон. Засгийн газар ямар шийдвэр гаргаж, яаж ажиллана, тэр болгон дээр шүүмж өрнүүлнэ. Магадгүй, гурван намын хамтарсан Засгийн газартай УИХ дахь сөрөг хүчин нь тэд болж буй гэхэд болно. Гэхдээ намын дарга нь Засгийн газрын Тэргүүн Шадар сайдаар ажиллаж, улс орны хамаг гол асуудлыг тус намаас томилогдсон сайд нар хариуцаад байдаг. Тэр агуулгаар нь харвал, АН-ынхны улс төр сонирхолтой л харагддаг.

Түүнээс гадна, УИХ-ын гадна хүртэл “...АН засагт хамтарсан нь зөв үү, буруу юу” гэдэг байр суурь илэрхийлдэг АН-ын гишүүд байсаар байна. Гэхдээ тэд УИХ-ын гишүүдээсээ арай өөр зүйлийг харж яриад байх болжээ. Саяхан болсон намынхаа Их хурал дээр ч зарим нь үгээ хэлцгээж харагдсан. Юу гэхээр, “...АН засагт хамтарснаар ирэх сонгуулиудад амжилт үзүүлж чадах уу” гэдэг асуудлыг нэлээд тавьж байв. Тодруулбал, “...Хоёрхон жилийн дараа 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль, түүнээс ганц жилийн дараа болох УИХ-ын сонгуульд яаж оролцох вэ” гэдэгт санаа зовниж буйгаа цөөнгүй гишүүн илэрхийлж байсан. Тэгвэл тэдгээр гишүүд нь  Их хурлаасаа хойш намынхаа дэргэдэх төрийн бус байгууллага, бусад нэгжээр дамжуулан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэж байна” гэж хардаж байгаагаа илэрхийлэх болжээ. Улмаар АН-ын гишүүд дэмжигчдийг уриалж, энэ сарын сүүлчээр эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах тухай ч яриад эхэлсэн байна.

Гэхдээ УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл намынхаа Их хурал дээр “…Өнгөрсөн 35 жилийн хугацаанд есөн сонгуульд АН орохдоо хоёр удаад нь олуулаа болж, тавд нь хэт цөөнх болжээ. Үлдсэнд нь ойролцоо. Ингээд харахад өнгөрсөн 35 жилийг дүгнэн ярилцах шаардлагатай болж байна. Эрх чөлөөг тунхаглаж ирсэн АН яагаад бүрэн дүүрэн ялж болохгүй байна вэ. Энэ бүгдийг дүгнэн ярилцах шаардлага бий. Өнгөрсөн сонгуульд АН 42 гишүүнтэй болж, найман аймаг, 142 суманд засаглаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт юм.

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа үргэлжилж байна. Хамтарсан Засгийн газарт бий шүүмжлэлтэй ханддаг ч “…Монголын эрх ашигт аль нь чухал вэ” гэдгийг харж ажилладаг. Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны үр дүнд том төслүүд хөдөлж, эдийн засаг бодитой өсөж байх ёстой.

Нөгөө талдаа, хамтарсан Засгийн газар нэрийн дор эрх чөлөө хумигддаг байж болохгүй. Авлигын хэрэг дарагдахгүй байх ёстой. Үүний цаана төрийн өмчит компанийн тоо өсөж, төрийн алба томрохгүй байх ёстой гэдэг үндсэн шаардлагыг тавина. АН Засагт хамтарсны дараа төр улам томорч болохгүй. АН жинхэнэ эрх чөлөөг бий болгохын төлөө ажиллах ёстой” гэсэн байгаа юм.

Ер нь бол, АН-ын дарга Лу.Гантөмөрийн саналаар Н.Ганибал намын гал тогоог атгах генсекээр жинхлэн томилогдлоо. Энэ нь цаад утгаараа, хүссэн хүсээгүй Лу.Гантөмөр гэдэг хүн АН-ын даргаар ойрын сонгуулиудыг дуустал “дархлагдлаа” гэсэн үг. Тэрээр саяын Их хурлаараа ШИНЭ нам, Либерал намуудыг нэгтгэх шийдвэр гаргуулаад авсан. Эдгээрийг “Лу.Гантөмөрийн ирэх сонгуулиудад зориулсан үйлдэл” гэж харагдаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 71 (7568)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

22 цаг 30 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

22 цаг 37 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

23 цаг 15 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин