Дуучин Манижагийн дуу хамгийн их хандалт авчээ

2021-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Eurovisión 2021 олон дууны уралдааны эхний хагас шигшээд үлдсэн оролцогчдоос ОХУ-ын дуучин Манижагийн дуулсан дууг үзэж сонирхсон хандалтаар амжилт тогтоожээ. Тэрээр “Орос эмэгтэй” дууг дуулснаар энэ олон улсын уралдааны финалд шалгарсан байна. Түүний дуулсан дууны бичлэг “YouTube” дуу хөгжмийн сувгийн энэ олон улсын дууны уралдааны сувагт тавигдсаныг 2.2 сая удаа үзсэн аж. Цахим ертөнцийн хэрэглэгчид  энэ дууны утга санаа, дуучны хувцаслалт, тоглолтын эрч хүчийг онцолжээ. Харин дуучин Манижа “Би тайзан дээр намайг дэмжин, итгэж байгаа хүмүүсийн хүндэтгэл, хайр болон би итгэдэг хүмүүсийнхээ төлөө гарсан.  Энэ тайзан дээр гарсан гурван минут нэг секунд шиг санагдсан, надад итгээрэй. Мөн секунд бүр нь өвөрмөц бас ганцхан” гэж дуулахаасаа өмнө “Спутник”-т ярьжээ. Харин олон улсын дууны уралдааны II байрт “Шум” дуугаараа Украинаас оролцсон “Go_A” хамтлаг бичлэгийг нь 1,6 сая удаа үзсэнээр шалгарсан байна. Мөн дараагийн байрыг Киприйг  төлөөлж оролцсон дуучмэ Елена Цагринугийн дуулсан “El Diablo” дуу 970000 гаруй хандалт авснаар эзэлжээ.  Энэ дууны уралдааны эхний хагас шигшээд 16 орны уран бүтээлчид оролцсоноос 10 сүүлийн шатанд оролцсон байна. Харин өнөөдөр  хоёр дахь хагас шигшээг  зохион байгуулснаар  энэ сарын 22-нд  төгсгөлийн шатанд өрсөлдөх 10 оролцогчийн хэн нь үлдэхийг шийдвэрлэх  арга хэмжээг зохион байгуулах аж. Харин нийт олон улсын дууны уралдааны сүүлийн шатанд өнгөрсөн жил түрүүлсэн Нидерланд орон ялагчийн хувиар, Европын холбооны өргөн сүлжээний радиод их хэмжээний санхүүгийн тусламж үзүүлсэн Герман, Испани, Франц, Итали, Их Британийг багтаасан 26 орон шууд оролцохоор болжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

1 цаг 3 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

1 цаг 3 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

16 цаг 2 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 53 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 цаг 6 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 цаг 12 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 16 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин