Т.САЙХАН
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 24-нд буюу ирэх даваа гаригт эхэлнэ. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нарын гурван нэр дэвшигч өрсөлдөхөөр тодорсон.
Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу сонгуулийн саналын хуудсаа хэвлэж эхэлжээ. Энэ талаар СЕХ-оос “ Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ, У.Хүрэлсүх, Д.Энхбат гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон бөгөөд тэдний зураг бүхий саналын хуудсыг хэвлэж эхэлсэн. Саналын хуудсыг хуулийн дагуу хэвлэж дуусаад, санал авахаас гурав хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгчээ.
Эх сурвалж:www.polit.mn