“ТЕСЛА” тойрсон шуугиан

2021-05-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

 

“Зууны мэдээ” сонин, “Голомт капитал” үнэт цаасны компанитай хамтран хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээллүүдийг хүргэдэг билээ.

 

Элон Маск Теслаг биткойны позицоо хаагаагүй гэж мэдэгдлээ

 

Энэ сарын 16-ны өдөр “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск өөрсдийн эзэмшдэг биткойноо зарсан байх магадлалтай жиргээг бичсэн. Тэгвэл маргааш нь өөрийн твиттер хаягаар  “Тесла компани биткойноо зараагүй” гэж жиргэсэн байна. “Тесла” компанийг тойрсон шуугиан намжаагүй байна. Амжилттай “big short”-оороо алдартай Майкл Бурри теслагийн эсрэг 530 сая ам.доллар тавьжээ. Майкл Бурри 2008 онд моргэйжийн зах зээлд үүссэн хөөсрөлийг урьдчилан таамаглаж томоохон банкуудын эсрэг мөрий тавьснаар нэг тэрбум ам.долларыг бооцоонд авсан юм. Тэрээр өнгөрсөн онд өөрийн твиттер хуудаснаа Теслагийн хувьцаа өндөр хөөсөрсөн учраас эсрэг посиц нээлээ гэж мэдэгдсэн. Гэвч Теслагийн хувьцаа энэ оны эхэнд тасралтгүй өссөн нь Буррид алдагдал авчирч байв. Гэсэн ч тэрээр тухай бүрт нь мөрийгөө хоёр дахин нэмж ирсэн билээ. 2020 онд Теслагийн хувьцаа 740 хувь өссөн ч эдүгээ Бурригийн таамагласны дагуу 35 хувь унажээ. Учир нь 2021 оны дөрөвдүгээр сард Теслагийн тансаг зэрэглэлийн Модел S, X-ийн борлуулалт Хятадад хүчтэй буурснаас гадна чипний хомсдолд ороод байгаа юм. Мөн Сайбор Панк, Семи Тесла зэрэг автомашины “4680” баттарейн үйлдвэрлэл удаашраад байна.

 

Чипний хомсдол дахин гурван сар үргэлжилнэ гэв

 

Дэлхийн хэмжээнд автомашин үйлдвэрлэгчид чипний хомсдолд орж, үйлдвэрлэл нь буураад байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Xpeng” компанийн удирдлага Brian Gu CNBC-д өгсөн ярилцлагадаа чипний хомсдол хамгийн багадаа гурван сар үргэлжлэх төлөвтөй байна гэж мэдэгдсэн байна.

Тус компани өнгөрсөн пүрэв гарагт улирлын тайлангаа олон нийтэд танилцуулсан юм. Хэдийгээр компанийн ашиг таамаглалаас өндөр гарсан ч хувьцааны ханш нь 4.9 хувь унасан бөгөөд он гарснаас хойш нийтдээ 45 хувиар унаад байгаа юм.

 

“AT&T Warner Media”-г “Discovery”-тэй нэгтгэнэ

 

АНУ-ын үүрэн телефоны аварга компани болох “AT&T нь Warner Media” охин компаниа “Discovery” компанитай нэгтгэх 43 тэрбум ам.долларын хэлцлийг хийлээ.  Ингэснээр салбартаа тэргүүлэгч “Netflix” болон “Disney” компаниудтай өрсөлдөхүйц шинэ компанийг үүсгэн байгуулна гэж “AT&T” үзэж байгаа юм байна. Шинээр үүсгэн байгуулагдах тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь нийт 13 гишүүнтэй байх бөгөөд долоо нь “AT&T” компанийн гишүүд байх бол бусад нь “Discovery” компанийн төлөөлөл байх юм. Компанийг “Discovery” компанийн гүйцэтгэх захирал Давид Заслав удирдах төлөвтэй байгаа аж.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.20 ПҮРЭВ № 103 (6580)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

Өчигдөр 06 цаг 00 мин