Супер циклийг ашиглахад уул уурхайн бирж чухал нөлөөтэй

2021-05-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Экспортыг дэмжиж импортыг орлох эдийн засгийн реформ хийхэд 100 төсөл чиглэнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар байгуулагдсан 100 дахь хоног дээрээ илэрхийлээд байгаа. Эдгээр төслийн 50 нь эдийн засгийн хүрээг ойрын 10 жилд тэлэхэд уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж  үйлдвэрлэн экспортлоход чиглэнэ гэсэн. Эдийн засгийг тэлэх хамгийн чухал төслийг дурдвал эхний ээлжинд Оюутолгойн далд уурхайн төслийг ашиглалтад оруулах, Тавантолгой-Гашуунсухайтын баяжуулах үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах, Эрдэнэт үйлдвэрийн технологийн парк, Газрын тос баяжуулах нефтийн үйлдвэр, Дундговь аймгийн хар төмөрлөгийн болон Дарханы металлургийн цогцолбор, Уул уурхайн бирж байгуулах төслийг онцолж байна. Эдгээр тэргүүлэх боловсруулах чиглэлийн 6-7 төслийг энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд  эхлүүлүүлж чадвал бусад таван салбарын гадагшаа урсах мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж тэр хэрээр эдийн засаг тэлэхийн зэрэгцээ уул уурхай тэр дундаа ойрын 10 жилдээ нүүрсний супер циклийг ашиглан бусад салбараа хөгжүүлэх шаардлага байгааг чухалчилж байна.

 

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан үнэ хүргэнэ

 

Харин эдгээр  боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг  үнэ хүргэх төсөл нь Уул уурхайн бирж байгуулах цогц бодлоготой уялдаж хэрэгжинэ гэдгийг  Ерөнхий сайд тодотгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд экспортын орлогоо нэмэгдүүлэхэд  нэг цонхны бодлого бүхий Уул уурхайн бирж чухал ач холбогдолтой гэлээ. Олон жил ярьсан энэ биржийг байгуулснаар үнэгүй шахам гадагш урсаж байгаа ашигт малтмалын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх том боломж бүрдэх юм гэдгийг мэргэжилтнүүд илэрхийлсээр.  2014 онд төрөөс Эрдэс баялагын салбарыг дэмжих бодлогын баримт бичигт экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор Эрдэс баялгийн биржийг байгуулах тухай тусгасан. 2013 оноос ярьж байгаа энэ биржийг байгуулах цаг үе тулгарч байгааг зарим судлаачид ярьж байгаа ч зарим нь одоохондоо ийм бирж байгуулах цаг үе нь биш гэсэн байр суурьтай байгаа юм. Тэгвэл Засгийн газар 100 төсөл арга хэмжээндээ ийнхүү Уул уурхайн биржийг байгуулахаар тусгаад байна. Энэ ажлыг яаравчлуулахаар Эрдэс баялгийн  тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсгийг Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

 Энэ тухай салбарын сайдаас тодруулахад “Уул уурхайн бирж байгуулах төсөл нь  биржийн нэг дэд бүтэц болох юм. Бид өнөөдөр Шивээхүрэн дээр чингэлгийн нэг терминал байгуулж байна. Мөн Гашуунсухайт, Эрээн болон Ханги боомтод тус бүр нэг терминал байгуулахыг зорьж байна. Гагцхүү эдгээрийг хувийн хэвшилтэй хамтран байгуулах боломжтой. Энэ бүх дэд бүтэц нийлж Уул уурхайн биржийг үүсгэх юм” гэсэн юм. Энэ биржийн үйл ажиллагаа  Эрдэс баялгийн биржийн хуулиар зохицуулагдах ажээ.

Товчоор хэлбэл,  хуулийн төслийн гол зорилго нь Төрийн өмчит уул уурхайн компанийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээр хувийн хэвшлийн компанийн бүтээгдэхүүнээс хямд борлуулж ашигт малтмалын нөөц ашигласны татвар бага төлж байгааг халахад чиглэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.19 ЛХАГВА № 102 (6579)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

31 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 3 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 4 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 17 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 23 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 24 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 43 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин