Таваарын зах зээлд түүхий эдийн үнэ өндөр байгаа нь экспортод эерэгээр нөлөөлжээ

2021-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР 

“Зууны мэдээ” сонин, “Голомт Капитал” үнэт цаасны компанитай хамтран Хөрөнгийн болон Уул уурхайн зах зээлд дээрх сонирхолтой мэдээллүүдийг цувралаар хүргэдэг билээ. Энэ удаад өнгөрсөн долоо хоногийн таваарын зах зээлийн мэдээллийг онцолж байна.

 

Оны эхний улиралд ДНБ 15.7 хувиар өсчээ
     
Монголбанкны тооцооллоор дотоодын нийт бүтээгдэхүүн I улиралд 7-8 хувийн өсөлттэй гарахаар байгааг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл  Үндэсний статистикийн хороо ДНБ-ий 2021 оны I улирлын гүйцэтгэлийг танилцуулахдаа энэ оны гүйцэтгэлийг  2020 оны мөн үетэй харьцуулахад бодит ДНБ 15.7 хувиар өссөн бөгөөд энэ нь  уул уурхай, олборлолтын салбарын орлогын өсөлт голлох нөлөөг үзүүлсэн гэлээ. Өсөлтийг бүтцээр нь харвал уул уурхай, олборлолтын салбараас 0.7 хувь нь 5.7 хувь нь бүтээгдэхүүний цэвэр татвараас, харин 1.8 хувь нь үйлчилгээний салбараас 1.6 хувь нь аж үйлдвэр, барилгын салбараас нөлөөлөл үзүүлжээ. 
Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг оны эхний улиралд 34.1 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд нүүрс олборлолт 53 хувиар өссөн түмрийн хүдэр, баяжмал олборлолт 39.5 хувь,  газрын тос олборлолт гурав дахин их, зэсийн баяжмал 11.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Олон улсын таваарын зах зээлд түүхий эдүүдийн үнэ өндөр байгаа нь экспортод эерэгээр нөлөөлж эдийн засгийн өсөлтийг дэмжээд байгаа юм. 
Эдийн засаг 2021 онд 6.1 хувиар өснө гэж Монголбанк тооцоолж байгаа бол Олон улсын валютын сангийн IV сарын шинэчилсэн төсөөллөөр эдийн засаг энэ онд таван хувиар өсөхөөр байна. Түүнчлэн Азийн хөгжлийн банк төсөөллөө бууруулж, 4.8 хувиар өснө гэсэн тооцооллыг гаргаад байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

37 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 9 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 10 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 23 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 29 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 30 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 49 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 49 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин