“Монголд үйлдвэрлэв” төвийг Хөх хотод байгуулснаар цахим экспортын суурь тавигдав

2021-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран БНХАУ-ын ӨвөрМонголын өөртөө засах орны Хөх хотод “Монголд үйлдвэрлэв” худалдааны төв байгуулахаар төслийн ажлыг эхлүүлжээ. Энэхүү төслийн үр дүнд хоёр улсын худалдааны бараа бүтээгдэхүүний эргэлт сайжрах төдийгүй экспортын нэр төрөл нэмэгдэхээс гадна соёлын харилцааг өргөжүүлэх, сурталчлан таниулах юм. Худалдааны төвтэй болж, монгол бараа бүтээгдэхүүн тогтмол нийлүүлснээр бизнес эрхлэгчид БНХАУ-ын зах зээлд албан ёсоор бүтээгдэхүүнээ гаргах, арилжаалахад илүү хялбар дөхөм болох аж. Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хамгаалах нь энэхүү төслийн гол зорилго бөгөөд дээрх төв бий болсноор хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж илүү бүрдэх юм. 2014 онд ӨМӨЗО, ХХАХҮЯ хамтран монгол бараа бүтээгдэхүүн борлуулах төв байгуулахаар тохиролцсон боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өдий хүрчээ. Тэгвэл “Монголд үйлдвэрлэв” төвийг байгуулснаар монгол бараа бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээ зах зээлд худалдах, захиалга авах, хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж гарч ирэх юм. Хоёр улсын Засгийн газарын дэмжлэгтэйгээр татаас бус бизнесийн харилцаанд үндэслэн, одоогийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд түшиглэн, зах зээлийн сул орон зайг дүүргэх, үйлдвэрлэгчдэд шинэ зах зээл нээх үүднээс “Монгол үйлдвэрлэв” төвийг байгуулахаар болсныг МҮХАҮТ-ын зүгээс онцоллоо. Тодруулбал, бараа бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй нөхцөлөөр, дундын зуучлалгүй, байнгын борлуулалт хийх боломжийг дээрх төв олгох аж. Түүнчлэн цахим экспортын суурь үүгээр  давхар бүрдэнэ гэж үзжээ. Төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр, бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэл 15 хувиар нэмэгдэх боломжтой гэсэн тооцоолол төслийн нэгж хийжээ. 

Эх сурвалж: www.polit.mn

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 2 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 34 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 35 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 48 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 54 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 55 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 14 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 14 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин