Шигшээ багийн анхны тамирчид олон улсын хэмжээний  мастер цол тэмдгээр шагнууллаа

2021-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Монголын хөлбөмбөгийн анхны шигшээ багийн тамирчин Б.Рэндоо, Г.Цэрэндорж,Ж.Агваанпунцаг нарыг олон улсын хэмжээний мастер цол хүртлээ.  Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, МУГТ Б. Буман-Учрал, тус холбооны Ахмадын зөвлөлийн дарга Л.Энхбаатар, Дэрэн клубын захирал Г. Мөнхчулуун хөлбөмбөгийн зүтгэлтнүүддээ шагналыг нь гардуулж баяр хүргэсэн байна. Энэ үеэр 1959 онд байгуулагдсан анхны шигшээ багийн тамирчдаас гадна  О.Чингэс, Ю. Сайнхүү нар олон улсын хэмжээний мастер боллоо. Мөн Г.Цолмон, Л.Золбаяр, Н.Номинбаяр, Э. Сарангэрэл.Г. Шинэцэцэг, Э.Очирмаа гэсэн эмэгтэй тамирчид, “Атлетик 220” клубын тоглогч Г.Ёндонжамц энэ цолоор тус тус шагнуулсан талаар  Монголын хөлбөмбөгийн холбооныхон фэйсбүүк дэх пейж хуудастаа бичжээ.  Тэд нэгэн жарны Монголын хөлбөмбөгийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, энэ спортын салшгүй нэг хэсэг байж ирсэн ахмад хөлбөмбөгчид болон  одоо Монголын  хөлбөмбөгийн нэг хэсэг болж хурд хүч, авхаалж самбаагаа сорьж яваа залуу тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүссэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

ШУА-ийн гишүүнээр дөрвөн эрдэмтнийг сонголоо

ШУА-ийн их чуулган болж өнгөрлөө.

15 цаг 0 мин
Д.Батжаргал: УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг эргүүлэн татахаар 100 мянган хүний гарын үсэг цуглуулна

Хан-Уул дүүргийн иргэд, дэмжигчдийн төлөөлөл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд холбогдох асуудлаар

15 цаг 2 мин
ИНҮТ-ийн төлөөлөгчид “Аэротай”-д зочлов

ИНҮТ ТӨХХК-ийн дэд захирал П.Ганболд тэргүүтэй төлөөлөгчдийг Тайландын Хаант Улсын “Аэронотикал Радио Тайланд”

16 цаг 18 мин
Уяачдад зөвхөн улсын наадмын амжилтаар цол олгодог байя

Д.ЦЭРЭННАДМИД Монгол Үндэсний морин уралдааны дүрэмд цогц шинэчлэл шаардлагатай болжээ гэсэн бодол төрөв.

23 цаг 57 мин
"Ухаахудагийн сонсгол” болж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр удирдах уу?

Тавантолгойн нүүрсний ордын лицензийг 2008 онд төрд шилжүүлэн авсан.

23 цаг 57 мин
“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

Уржигдар 13 цаг 57 мин
Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна

Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна

Уржигдар 13 цаг 54 мин
Э.Бат-Үүл VS Ж.Батзандан

Э.Бат-Үүл VS Ж.Батзандан

Уржигдар 13 цаг 41 мин
ШҮҮХ: "MCS" группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг хэргийн ул мөрөө устгаж болзошгүй тул цагдан хорьсон

ШҮҮХ: MCS группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг яллагдагчаар татаж, хэргийн ул мөрөө устгаж болзошгүй тул цагдан хорьсон

Уржигдар 13 цаг 31 мин