У.Хүрэлсүх: Шударга ёс, байгалийн баялгийн төлөө тэмцэнэ гэдэг эр зоригийн ажил юм шүү дээ

2021-05-14
Нийтэлсэн: Админ
 17 мин унших

Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “ТВ-9” телевизийн сэтгүүлч М.Батбилэгтэй ярилцжээ.  Түүний ярилцлагыг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна.

 

-Таны тэргүүлсэн Засгийн газар огцорсноос хойш та нэг хэсэг чимээгүй байлаа.  Олон нийт нэлээд үгүйлэх шиг боллоо.  Өнгөрсөн хугацаанд юу хийж, ямар ажил амжуулав?

- Дэлхийн нийт цар тахалтай байна.  Монгол Улс маань ч хөл хориотой байлаа.   Энэ долоо хоногт Засгийн газрын 100 хоног тохиолоо.  Энэ Засгийн газрынхаа  хийж хэрэгжүүлж байгаа ажилд нэлээд анхаарал тавьж, ажиглаж үзлээ.  Мөн би өөрөө өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс орондоо юу хийж бүтээв гэдгээ дүгнэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулсан ийм л цаг хугацаа өнгөрлөө.

-Засгийн газар огцорсны дараагаар хүмүүс янз бүрийн дүгнэлт хийлээ.  Ер нь танай Засгийн газар цар тахалтай яаж тэмцсэн бэ.  Та юу гэж дүгнэв?

-Би маш сайн санаж байна.  2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улс хилээ хаасан.  Тэр цаг үеэс эхлээд цар тахалтай тэмцэх ажил эрчимтэй өрнөсөн. Ерөнхийдөө 10 сарын хугацаанд цар тахлыг барьж чадсан байдаг юм. Энэ бол монголчуудын хувьд том амжилт.  Би тэнгэр тэтгэсэн юм болов уу даа гэж  хааяа боддог.  Дэлхий даяар цар тахал давалгаалж, хэдэн мянган хүн  нас барж байхад Монгол Улс хамгийн амар амгалан тайван байж чадсан.  Мөн энэ 10 сарын хугацаа бидэнд маш том боломж олгосон.  Цар тахалтай нүүр тулахад яах вэ гэдэг бэлтгэл хийх  хугацаа байлаа.  Энэ хугацаанд бид дөрвөн эмнэлэг ашиглалтад оруулсан. 300 ортой Яармагийн Эх нялхасын эмнэлэг байна.  Цаашлаад энэ эмнэлэг цар тахлын үед 800 хүн хүлээж авах хүчин чадалтай.  Мөн Монгол Японы хамтарсан эмнэлэг болон Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг ашиглалтад оруулсан. Улсын төв хоёрдугаар эмнэлгээ өргөтгөж, оношлогооны төвтэй болголоо.  Энэ мэтчилэн цар тахлын эсрэг тэмцэх бэлтгэл ажлуудыг нэлээд өрнүүлсэн.  Мөн тодорхой хэмжээний төсөв мөнгө гаргаж эмч, эмнэлгийн ажилчдаа сургаж бэлтгэсэн.  Засгийн газраас 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эмнэлгүүдийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулсан. Амьсгалын аппарат, эм тариа авахаас эхлээд цар тахлын үеийн бэлэн байдлыг шалгасан дадлага сургуулилтуудыг зохион байгуулсан.  Энэ бүхэн маань их үр дүнтэй болсон.  Мөн өнгөрсөн долдугаар сараас олон улсад вакцины  асуудал яригдаж эхэлсэн.  Засгийн газрын зүгээс цаг алдалгүй арга хэмжээ авч,  вакцин үйлдвэрлэж буй орнуудтай холбоо тогтоох ажлыг зохион байгуулж,  ажлын хэсэг байгуулж, КОВАКС хөтөлбөрт хамрагдсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх миний бие Энэтхэгийн Ерөнхий сайд Модитай холбоо тогтоож, захиа бичиж, вакцины тусламж хүссэн.  Хариу нь долоохон хоногийн дараа ирж, бидэнд вакцин өглөө. ОХУ, БНХАУ гээд хөрш орнууд маань ч бидэнд тусалж, өгөөмөр сайхан сэтгэл гаргаж байгаад баярлах хэрэгтэй. Өнөөдөр цар тахлын  нөхцөл байдал дэлхий дахинд ч манай улсад ч хүндрэлтэй хэвээр л байна.  Одоогоос жилийн өмнө бид хилээ хааж шуурхай арга хэмжээ авч чадаагүй байсан бол манай улсын нэг сая орчим хүн халдвар авах байжээ гэсэн судалгаа ч гарсан байна. Өнөөдрийн манай Засгийн газар бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна.  Ерөнхий сайд өөрөө манай Засгийн газрын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан учраас харьцангуй туршлагатай  баг ажиллаж байна.  Вакцинжуулалтыг нэлээд эрчимтэй өрнүүлж байна.  Монгол Улсын нийт иргэдийн 70 гаруй хувь нь вакцины нэгдүгээр тундаа хамрагдчихлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй долоо хоногт нэг удаа уулзаж, ажлын төрлийнх нь талаар санал бодлоо солилцдог.  Их сайхан өөдрөг сэтгэгдэлтэй байна. Ирэх зургадугаар сар гэхэд Монгол Улс нийт иргэдээ вакцинжуулж дуусах юм байна. Долдугаар сарын 11-нд айх аюул багатай, Улсын баяр наадам, улс хувьсгалынхаа 100 жилийг ойг тэмдэглэх юм байна.  Ерөнхий сайд маань ийм зорилттойгоор ажиллаж байгаа юм байна гэж ойлгосон. 

-Таныг Засгийн газраа яагаад танхимаар нь аваад огцорчихсон юм бол гэсэн бодол байна. Ээж, хүүхэд хоёрын асуудал шалтгаалсан уу.  Юу үлгэрлэж, юу үзүүлэх гэсэн юм бол.  Одоо 100 хоног өнгөрсөн байна.  Буруу ч байж дээ гэсэн бодол төрөх юм уу?

-Хүмүүс их гайхаж асуудаг л даа.  Та яагаад ажлаа өгсөн юм бэ гэж. Зарим нэг хэсэг нь намайг ажлаа өгөөд зугтчихсан юм шиг хүртэл цуу яриа тараасан.  Үүнд би тодорхой хариулъя. Надад тухайн үед хоёр сонголт байсан. Энэ бол улс төртэй холбоотой. Мэдээж, дөнгөж төрсөн нялх биетэй эх, хүүхдийг цар тахалтай байх цаг үед нимгэн хувцастай эмнэлгээс авч гарсан явдал Монголын ард түмний сэтгэл санааг бухимдуулсан.  Ард иргэд маань Төв талбайдаа гарч жагссан.  УОК-ыг татан буулга, тар гэдэг шаардлага хүргүүлсэн. Үүнд дээр давхар улс төр хийсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газар, манай сөрөг хүчин үүн дээр нэмж улстөржсөн. Зүв зүгээр ард иргэд төр засагтаа тавьж байсан иргэдийн шаардлага зорилгыг мушгиж гуйвуулаад, УОК, Засгийн газар, парламентыг тараах зорилго бий болгосон. Бүр цаашлаад Монгол Улсад нэг хүний дарангуйлал тогтоох гэсэн улс төрийн төлөвлөлтүүд явж эхэлсэн. Энэ мэдээллийг би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хууль хүчний байгууллагуудаас авч байсан юм. Ер нь энэ асуудал юунаас болж дэвэрсэн бэ гэхээр 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай багц хуулийг баталсан.  Бид сүүлийн 12 жилийн хугацаанд хонгилын шүүх ярилаа. Нэг нөхөр гарч ирээд л хонгилын шүүхийн түлхүүрийг аваад л баахан хүмүүсийг хэлмэгдүүлдэг, ял тулгадаг. Дараагийн нөхөр гараад өшөө хорсолоо тайлдаг. Шоронд хийдэг. Баг хамт олныг нь хуулийн байгууллагаар айлгадаг. Энэ бүхнийг таслан зогсооё.  Шүүх гэдэг байгууллагыг бие даасан, хараат бус байдалтай болгохгүйгээр шударга ёс тогтохгүй юм байна гэдгийг бид олж харсан.  Иймд сүүлийн хоёр жил ярьж, зүтгүүлж  байгаад Шүүхийн тухай хуулийг баталсан. Эндээс улс төрийн үйл ажиллагаагаа эхэлсэн. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байдаг шүүгчийг томилдог эрх мэдлийг шүүхийн байгууллагад нь өгч, хязгаарласан тул улс төр, нэн ялангуяа У.Хүрэлсүхийг унагаах ёстой юм байна, энэ Засгийн газрыг унагаах ёстой гэдэг улс төрийн үйл ажиллагаа эхэлсэн.  Хоёрдугаарт, би өмнөө байгаа ажлаа хийж, эхлүүлсэн ажлаа  дуусгая, төмөр зам, нефтийн үйлдвэр, цэвэрлэх байгууламжаас эхлээд олон 100 ажлынхаа  үр дүнг үзье.  Засаг төр маань тогтвортой ажиллаасай гэж байгаа бүхий л боломж бололцоогоо дайчлан ажилласан.  Үүнийг ч ард түмэн харж, надад итгэж найдаж байсан.  У.Хүрэлсүх энэ бүхний ард гарах болов уу гэж харж байсан.  Гэвч Монгол Улсын Ерөнхий сайдад ажиллах боломж олгоогүй. Төв талбайд хүмүүс жагсаад өлсгөлөн зарласан. Зохион байгуулалт хийж, өнөөдрийн талбайд  дээр гарч өлсгөлөн зарласан шиг нөхцөл байдал үүсэх байсан.  Мөн нөхөр У.Хүрэлсүх  Ерөнхийлөгчийн сонгуульд бодитой нэр дэвших кандитат болж хувирсан. Тэгээд над руу чиглэсэн улс төрийн галлагаа эхэлсэн. Ингээд цаашид Засгийн газар ажил явуулахад хүндрэлтэй болж эхлэх юм байна гэдгийг би мэдэрсэн. Би өөрөө улс төрд олон жил явсан хүн. Олон Засгийн газар унаж, босохыг үзсэн хүн.   Улс төрийн тогтворгүй байдал үүсч, талбайд жагсаал болж цаанаас нь турхирах юм байна. Үүнээс болоод нийгмийн томоохон тэмцэл бий болох вий гэж болгоомжилсон. Хэдэн сайдуудаа огцруулаад, өөрөө албан тушаал дээрээ үлгэн салган ажиллаад явах боломж байсан. Би үүнийг сонгоогүй. Үүний оронд би эр зориг гаргаад, бүх галыг өөртөө аваад, эр хүн шиг, цэрэг хүн шиг хариуцлагаа үүрээд, огцроод маш яаралтай шинэ Засгийн газрыг байгуулаад, цар тахалтай тэмцэх ажил руу оруулсан. Тэр үед Ерөнхий сайд кабинетаа золиосонд гаргахаас өөр арга байгаагүй. Ийм байдалд намайг оруулсан.  Улс төрийн хавханд хийсэн. Тэгээд цар тахлын үед тогтвортой ажиллаж үүнийг давж гарахаас өөр эрх ашиг байхгүй учраас улс төрийн зоримог шийдвэр гаргасан юм. Үүнийгээ ч ард түмэндээ хэлчихье гэж бодож байна.

-Ерөнхийлөгч та хоёрт ойлголцоод явчих гарц гаргалгаа байсангүй юу?

-Би Ерөнхийлөгч Х.Баттулгатай сайхан хамтарч ажилласан. Сайн ажилласан цаг хугацаа бий. Санал нийлж олон ч ажил эхлүүлсэн, хийсэн. Би Х.Баттулгатай хувь хүний хувьд ямар нэгэн маргаан, асуудал байхгүй. Харин улс орны амин чухал асуудал, хөгжил дэвшил, хууль дүрэм хэрэгжих тухай асуудал дээр санал зөрөлдсөн, маргаантай асуудал байдаг.  Би Төрийн тэргүүнд нэг л зүйлийг маш олон удаа анхааруулсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн төрийн хуулийг зөрчиж болохгүй, зөвхөн хуулийн хүрээнд ажиллана. Хэн нэгнийхээ эрх үүрэг, ажил руу хөндлөнгөөс орохгүй гэж хэлсэн.  Бидний хамгийн эхний зөрчил Шүүхийн тухай хууль дээр илэрсэн. Ерөнхийлөгч шүүх засаглалыг өөр дээрээ барих гээд байдаг. Бүх шүүгчийг өөрөө томилж, үүрэг даалгавар өгдөг эрх мэдлээ авч үлдэх гээд байсан. Гэтэл бид шүүх хараат бус байх зарчмыг л баримталсан. Хэчнээн жил нэг хүнээс хараат шүүхтэй, прокурортой байх юм бэ. Шүүх, прокурор томилдог эрх мэдлээ улстөрд ашигладаг. Үүнийг Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталснаар зогсоосон. Шүүхийн байгууллага бие даасан хараат бус байх ёстой гэдэг дээр бид хоёрын зарчмын санал бодол зөрсөн. Би сонгодог парламентын засаглалыг дэмждэг, Монгол Улс ч тэр зам руу яваасай гэж боддог.   Шударга нийгэм байгуулъя гэж хүн бүхэн ярьдаг атлаа хэрэг дээрээ шударга нийгэм байгуулах өөрчлөлтүүдийг хийхээр түүнээсээ татгалзаж эхэлж байгаа юм. Ер нь Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүн буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нэг цонхоор нэг тийшээ харах ёстой юм байна. Ингэж байж улс орон дэвжиж дээшлэх юм байна гэдгийг би зүрх сэтгэл яс махаараа мэдэрсэн учраас би өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Төрийн тэргүүн хүн Үндсэн хууль дээрээ гараа тавиад Монголын ард түмний үндэсний эв нэгдлийн төлөө ажиллана гэж тангараг өргөж байгаа биз дээ. Гэтэл Ерөнхийлөгч  парламентын, Монгол Улсынхаа сөрөг хүчин байж болохгүй.  Төр засаг буруу ажиллабал ард түмэн өөрөө сөрөг хүчин болдог. Гэтэл Ерөнхийлөгч нь сөрөг хүчин болж гудамж талбайд бусдыг уриалж, жагсаал цуглаан хийж, ард түмнийхээ эсрэг нэг хэсэг ард түмнээ турхирч байгаа асуудал Төрийн тэргүүнээс гардаг зан авир биш, энэ бол Үндсэн хуулиар хориотой.

-МАН-ынхан Цэцэд нөлөөлж, одоогийн Ерөнхийлөгчийг сонгогдох эрхгүй болголоо, эрх баригч нам дарангуйлагч болох гээд байна гэх ярианууд байна.  Та энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Ер нь У.Хүрэлсүх дарангуйлагч болох гэж байна гэх яриа намайг байгалийн баялагийн асуудлыг хөндөж эхэлсэн үеэс гарч ирсэн.  Бизнесийнхэнд халдаж байна л гэсэн.  Би бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх үеэрээ хэлсэн.  “Би бизнесийн ертөнцөөс зэрлэгийг нь зулгааснаас зүлгийг нь зулгаагаагүй шүү” гэсэн.  Би зэрлэгийг нь зулгааж өгсөн юм. Би байгалийн баялаг хулгайлж байгаагүй.  Би хулгайд алдагдсан байгалийн баялагийг хурааж харин ард түмэндээ авчирсан.  Би Улсын үйлдвэрийн газруудын хулгайлж байгаагүй.  Харин алдагдсан үйлдвэрийн газруудыг эргүүлж эх орондоо авчирсан.  Өнөөдөр Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн болоосой хувь хишгээ хүртээсэй гэж тэмцсэнийхээ төлөө дарангуйлагч нэр хочтой болсон. Цаашдаа миний үр хүүхдүүд хэн нэгний өмнө биш хуулийн дор мөргөж амьдраасай гэж би хүсч байна.  Хүн гэдэг амьтан тэнгэрийн дор төрж хуулийн дор захирагдаж амьдардаг жамтай. Монгол Улсын Үндсэн хууль бол ардчилсан Үндсэн хууль.  Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн, парламентын засаглалыг хамгаалсан ийм хууль. Энэ хууль хэрэгжих ёстой. Үүнийг өөрчилж, зөрчиж болохгүй.  МАН Цэцэд нөлөөлсөн л гэнэ.  Ерөнхийлөгчийг нэр дэвших боломжгүй болгосон л гэнэ.  Үндсэн хуулийн цэц бол бие даасан шүүх байгууллага. Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд анх Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2025 оноос хэрэгжихээр заасан байсан. Тэрийг ЕТГ-ын дарга З.Энхболд нь өөрөө 2020 оноос хэрэгжихээр болгож өөрчилсөн.  Энэ нь л хамгийн том маргаантай асуудал байгаа биз дээ.   Энэ Үндсэн хуулийн асуудал, Цэцийн асуудал болохоос биш улс төрийн асуудал биш.

-Ийм засаглалтай, ийм тогтолцоотой үед нэг намын дарангуйлал бий болох боломж бий юу?

-Нэг намын дарангуйлал бий болно гэвэл манай намын мянга мянган гишүүд хүлээн зөвшөөрөхгүй. МАН-ын дарга У.Хүрэлсүх бол билгэ тэмдгийн шинж чанартай хүн.Зөвхөн намаа гадаад, дотоодод төлөөлнө.  31 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл байна. Намын бага хурал, Их хуралтай.  Асуудлуудаа шат шатандаа ярьдаг.   Тэгэхээр монголд ийм дарангуйлал тогтох боломжгүй.  Монголын ард түмний эрх эрх чөлөөг  УИХ  хамгаалдаг. АН-ын Монгол, МАН-ын Монгол гэж байхгүй. Бид ганцхан Монголтой. Өнөөдөр талбай дээр гараад хоорондоо тэмцээд байгаа хүмүүс бидний л нэгэн. АН-ын  асуудал хүндэрвэл Монгол Улсад хохиролтой гэж би үздэг. Энэ нам улам батжиж, бэхжих ёстой. Энэ нь Монголын улс төр, парламентын тогтолцоо, улс төрийн намуудын төлөвшилд хэрэгтэй.

-Нөгөө талаар АН-ын хагаралд таныг, танай намыг нөлөөлж байна.  С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд амлаж авлаа гэсэн яриа бий. Үүнийг та юу гэж үзэж байна?

 -Би ямар ч улстөрчтэй улс төрийн ринг дээр барилдахад шударга барилдаан үзүүлнэ гэж боддог.  Би хэнээс ч зүрхшээдэггүй. Барилдвал барилдана. Давбал сайн тугаа тойроод дэвнэ. Өвдөг шороодвол эр хүн шиг тахимаа өгөөд явах ёстой, улс төр бол угаасаа л ийм.  Харамсалтай нь надаас шалгаалахгүй зүйл.  Хууль дүрмээсээ л болж байна. Гэхдээ нэг сонин зүйл нь хууль бус шийдвэр гаргуулах гээд шахаад байдаг. Ингэвэл төр засаг, хууль дүрэм гэж байгаад яах юм бэ.

-Оюутолгой, Дубайн гэрээ зэрэг нийтлэг эрх ашиг хөндөгдсөн асуудлууд дээр та ямар байр суурьтай байна вэ.  Цаашид бид яах ёстой юм бэ?

- Би нийгэмд шударга ёс тогтоох асуудал дээр хоёр зүйлийг боддог.  Нэгдүгээрт, хууль хүчний байгууллага хараат бус байгаасай.  Хоёрдугаарт,  Монгол хүн байгалийн баялагтай эзэн байгаасай.  Ингэж байж нийгэмд шударга ёс тогтох юм байна гэж боддог. Энэ ажлыг Ерөнхий сайд байхдаа эхлүүлж байсан. 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Оюутолгойн гүйцэтгэх захиралтай Төрийн ордонд эхний бөгөөд эцсийн удаа уулзсан. Би тэр нөхөрт “Оюутолгойн гэрээ бол Монголын ард түмний эрх ашигт үл нийцэж байна, Оюутолгойн гэрээг өөрчлөх, Дубайн гэрээг цуцлах ёстой. Та бид харилцан ашигтай ажиллах нь тодорхой.  Гэхдээ Дубайн гэрээгээр Монголын талын ашиг үр өгөөж багассан. Ажлын хэсэг байгуулна. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь улсаа хашдаг юм. Үүнийг та бүхэн сайн санаж Монгол Улсын хууль тогтоомжид хүндэтгэлтэй хандаарай. Ингэж байж энэ төсөл цаашаа хөдөлнө.  Монгол Улс тусгаар тогтносон улс шүү” гэж хэлж байсан. Одоо Оюутолгойн гэрээний асуудал яригдаж байна. Ер нь шударга ёс, байгалийн баялгийн төлөө тэмцэнэ гэдэг бүдүүн зүрхтэй, хавирган цөсөө дэлсэж байж хийдэг эр зоригийн ажил юм байна лээ шүү. Үүнийг би Ерөнхий сайд байхдаа мэдэрсэн. Намайг Ерөнхий сайд болоход уул уурхайн баялаг, улсын үйлдвэрийн газрууд бүгд алдагдсан байсан.  Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет”, Бор өндрийн уурхай, Багануурын уурхай бусдын гарт хууль бусаар алдагдсан. Асгат, Салхит, Тост, Тосон бумба, Гутайн даваа, Хармагатайн ордууд, Ноён уулыг улсдаа, ард түмэндээ эргүүлэн хураан авсан.   Би өөртөө хэлсэн.  Үүний төлөө “Чи эр хүн шиг байна шүү. Тэвчээр алдав. Босоо зогсож байгаад эх орныхоо алдагдсан байгалийн баялагийг эргүүлэн авна шүү”  гэж тангарагласан. Би хурааж авсан.  Ард түмнийх нь ганц саалийн үнээг эргүүлж, олж авсан. Үүнд асар том тэмцэл явагдсан.  Зарим нэг хүн надад амь насаа бодоорой гэж захиж байсан.  Ингээд дөрвөн жилийн хугацаанд манай Засгийн газар 938 лицензийг цуцалсан, 7.2 сая га газрыг чөлөөлсөн.  Зүйрлэж хэлвэл Увс аймгийн газар нутгийг тэр чигт нь гадаад, дотоодын лицензээс чөлөөлсөн. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, олигархиудтай тэмцэж байгаа учраас амаргүй байсан үнэн.

-Намын даргын хувьд хариуцлага гэж хамгийн чанга дуугардаг.  Гэтэл одоо хүлээн зөвшөөрч байгаа юм шиг яагаад чимээгүй яваад байна вэ.  МАН-ын зарим гишүүдийн гаргаж байгаа ёсзүйгүй асуудлыг нийгэм тэр чигээрээ ярьж байна?

-Би Ерөнхий сайд байхдаа дөрвөн сайд, хоёр Төрийн нарийн бичгийн дарга, 17,18 газар хэлтсийн даргыг хариуцлага алдсан гэж огцруулж байсан. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд би 24 гишүүнээ дэвшүүлээгүй. Аминдаа л хариуцлагын асуудал яриад яваа минь энэ.  Цаашид үргэлжлүүлэх ёстой. Та Ц.Анандбазар гишүүний тухай асуух байх.  Би гишүүнээс нь түдгэлзүүлээд шалгуул гэж холбогдох газруудад нь хэлж байгаа. Гэхдээ гишүүнээс түдгэлзэх эсэх нь тухайн УИХ-ын гишүүний өөрийнх нь шийдэх асуудал. Өөрөө өргөдлөө өгч байж түдгэлзэнэ. Эсвэл хууль хяналтын байгууллага энэ хүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байж шалгана. Ийм хоёр л зам байгаа. Одоо бол нөхөр Ц.Анандбазарыг иргэдийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Хэрэв энэ хүн гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой. Буруугүй бол буцаад ороод ирнэ. Тиймээс намын даргын хувьд энэ хүн түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэдэг зарчмын байр сууриа илэрхийлсэн. Үгүй бол намаас нь түдгэлзүүл гэдэг асуудлыг ярьж байгаа. Шалгуул. Гэм буруугүй гэвэл намдаа эргүүлж авна. Мөн нөхөр С.Батболдын оффшорын тухай асуудал байна. Би “Та оффшортой холбоотой асуудлаа хууль хяналтын байгууллагад шалгуул. Таны наад оффшорын асуудал МАН-ын болон улс орны нэр хүндтэй холбогдож байна” гэж өөрт нь хэлсэн. Энэ асуудлыг цагдаа, тагнуулын байгууллага шалгаж байгаа юм билээ. Шалгаж байгаа гэдэг мэдээллийг би авсан. Буруутай эсэх шийдвэрийг шүүх гаргана. Хэрэв буруутай гэдэг эцсийн шийд гарвал тэдгээр хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Улс төрийн хариуцлага гэж байна. Дахин нэр дэвшүүлэхгүй байх, намаас хасах зэрэг улс төрийн хариуцлагыг шат шатандаа тооцож явах ёстой.

-Таныг зарим нэг улстөрчтэй зодолдсон, цохисон гэх яриа их гарах юм.  Үнэхээр тийм зүйл байгаа юм уу?

-Нэг өглөө босоод ирэхээр л нэг хүн зодчихсон байх юм. Зарим нэг хүн үнэмшээд байх шиг байгаа юм.  Би залуудаа бол үзчихдэг байсан.  Одоо бол Ерөнхий сайд асан, намын дарга, 50 гарсан хүн. Ёс зүй, нас намба, хашсан бол хашиж буй албан тушаалаа бодсон ч асуудлыг нударгаар шийдэхгүй.  

-Та Монгол Улсынхаа ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Би улс орноо сайхан улс болоход 4-12 жилийн хугацаа хэрэгтэй л гэж харж байна. “Алсын хараа-2050” гээд хөтөлбөр баталсан. 2050 онд манай улс таван сая хүнтэй болно. Энэ хугацаанд бид хэд хэдэн томоохон ажлуудыг хийх ёстой. Нэгдүгээрт, эрчим хүчний асуудал. Хоёрдугаарт, нефть, шатахууны дотоодынхоо хэрэгцээг хангах ёстой. Гуравдугаарт, хүнсээ дотооддоо 100 хувь үйлдвэрлэх ёстой. Дөрөвдүгээрт, дэд бүтцийн асуудал. 21 аймаг, сумдууд, томоохон боомтуудаа автозамаар холбочихлоо. Цаашид төвлөрсөн томоохон газруудаа автозамаар холбох ёстой.  Сэтгэл гаргавал ажил бүтдэг гэдгийг бид өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд харуулж чадсан даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.14 БААСАН № 98 (6575)

 

DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
VENKATA HOSPITAL +19083082601
Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM-д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ ирэхээс өмнө эхний хагасын төлбөр болох 403,000 долларыг төлсөн. Ах дүү нар аа, намайг эх орноосоо Энэтхэг рүү аваач ээ, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газар байгаасай. Миний системээс нэг бөөрийг нь авч байсан болохоор би үүнийг шархны хажууд хавсаргах байсан бөгөөд хагалгааны дараа өвдсөнгүй, тэд надад үлдэгдэл 402,000 долларыг төлж, эх орон руугаа буцаасан. Миний бөөрийг худалдаж авч, санхүүгийн бэрхшээлээс минь салгасан Венката мэргэжлийн эмнэлэгт үнэхээр талархаж байна, одоо би 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч, бид аз жаргалтай байна. Энд байна Венката Мэргэшсэн Эмнэлгийн Холбоо барих DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM эсвэл P.O Box 27 NewDelhi India эсвэл Whatsapp: +19083082601 эсвэл +447031967810, хэрэв та өөрийн бөөр, эрхтнээ зарахыг хүсвэл хатагтай Арсиан 938.
LOAN OFFER
Хураа!! Хөөх би бол АНУ-ын Раш Цин. Ect банкууд тэтгэлэг олгож эхэлсэн өөрөө идэвхжүүлсэн энгийн зээлийн гүйлгээ, машин, орон сууцны зээл Ковид-19-ийн үеэр аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжих зорилгоор 1.5 хувийн хүү нөлөө. Зээлийн хэмжээ 20,000 евро - 250,000 евро Цахим шуудан илгээх SUPPORT@ECTBANKS.COM хаягийн данс хариуцсан ажилтан
Dr. Adity
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

29 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 53 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

2 цаг 25 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

2 цаг 49 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

4 цаг 3 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

6 цаг 32 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

11 цаг 19 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

11 цаг 19 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

11 цаг 19 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

23 цаг 3 мин