Киргиз: Кумтор тойрсон асуудал

2021-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Киргизийн шүүхээс “Кумтор Гоулд Компани”-ийг байгаль орчны стандарт зөрчсөн гэж үзээд 261,7 тэрбум сом буюу 3 тэрбум гаруй долларыг улсад төлөх шийдвэр гаргажээ. Тус улсын нийслэлийн Октябрьский дүүргийн шүүхээс уг компанийг мөсөн гол дээр хог хаягдлаа овоолж байсныг баталжээ. Энэ мэдээг шүүхээс албан ёсоор баталсан гэж Sputnik Kyrgyzstan энэ сарын 11-нд мэдээлжээ.  

Шийдвэрийг сарын дотор давж заалдах боломжтой. Шүүхийн шийдвэрийг олон нийтийн сүлжээнд байрлуулснаас үзэхэд Иссык-Кулийн дөрвөн оршин суугч өргөдөл гаргасан байна.

Кумтор нь Киргизийн томоохон алтны уурхай. Алтыг Канадын “Сентерра гоулд” компани олборлодог бөгөөд Киргиз улс дөрөвний нэг хувийг эзэмшдэг байна.

Киргизийн парламентын чуулганы хуралдаанаар Кумторыг байгаль орчны стандарт зөрчсөн, асуудлыг шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Киргизийн Засгийн газарт хяналт тавих  боломжийг олгох хуулийн төслийг хэлэлцжээ.  

Канадын “Сентерра Гоулд” компани нь Киргиз улсад болсон явдлын талаар мэдэгдэл гаргажээ. Гол утга нь:

-Киргиз нь 2009 онд шинэчилсэн Кумторын гэрээг хүчингүй болгохыг зорьж буй бусад хуулийн төслүүдийн талаар бид мэднэ. Гэвч энэ төсөл ямар үе шатандаа явж байгаа нь тодорхойгүй байна. Мөн татварын шалгалтаар нэмж 170 сая ам доллар төлөхийг шаардсан талаар дурджээ.

-Сентерра нь “Кумтор Голд Компани” хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрийг үргэлж чанд мөрдөж ирсэн гэдгээ хэллээ. Кумторын байгаль орчны үйл ажиллагаа нь олон улсын стандартад, Европын сэргээн босголтын банкны стандарттай нийцэж байгаа гэж мэдэгджээ. “Олон удаагийн аудит шалгалт, тэрдундаа Киргизийн Засгийн газрын зөвлөхийн шалгуурыг давсан” гэжээ.

-Киргизийн татварын алба, 4 иргэний нэхэмжлэлийг 2009 оны гэрээг зөрчсөн гэж нэрлэжээ.

-“Кумторын уурхай 30 шахам жил ажиллаж байгаа хугацаанд Киргизийн эрх баригчидтай бүтээлч яриа хэлэлцээр хийж байсан.   Центерра нь 2009 оны шинэчилсэн гэрээний дагуу цаашид ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд энэ нь шаардлагатай бол зөрчилийн үед олон улсын арбитрийн шүүхээр маргааныг шийдвэрлэнэ гэсэн заалттай  гэж мэдээлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 27 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 27 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 55 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 55 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18