Э.Бат-Үүл: Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч байж болзошгүй

2021-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газраас 100 хоног хийсэн ажлаа тайлагнах үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Ц.Амгаланбаатар уг хэргийн захиалагчийг Э.Бат-Үүл гэж мэдүүлсэн" хэмээн хэлсэн юм. Тэгвэл Ц.Нямдорж сайдын хэлсэн үгтэй холбогдуулан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл  өнөөдөр /05.12/мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Сүүлийн үед Ц.Нямдоржийн хачин үйлдлийг хараад байхад тэр үед хүсэлтээ буруу хүнд хаяглаж явуулсан юм байна гэдэг сэтгэгдэл төрөх боллоо.

Ялангуяа Ц.Нямдорж энэ хэргийн захиалагч байж болзошгүй зүйлийг хэргийг шалгах үйл ажиллагаанд оролцож байсан албаны хүмүүс ярьдаг байсан. Ер нь Ц.Нямдорж хэргийн захиалагчтай холбоотой юм биш байгаа гэж бодох болсноо мэдэгдэж байна. Ингэж бодох гурван үндэслэл байна.

Нэгдүгээрт, Ц.Нямдорж хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Түүн шиг урт хугацаагаар энэ яамны сайд байсан хүн алга. УИХ, Засгийн газрын гишүүн байсан хүн хэн ч бай хуульд захирагдах ёстойг маш сайн мэдэж байгаа. Гэтэл энэ хүн маш их сандарч, тэвдээд хуулийг уландаа гишгэж эхлээд байна. Өөрийгөө хуулиас дээгүүр тавих боллоо.

Хоёрдугаарт, Ц.Нямдорж галзуу хүн шиг юм ярьдаг боллоо. Ямар ч логик, авцалдаагүй. Айл гэр шатааж, хүний амь хороосон алуурчны үгийг хууль зүйн яамыг 20 жил толгойлсон хүн өргөж авчираад, ийм зүйл яриад сууж байна. Үүнээс нь харахад сэтгэц нь зүгээр байгаа гэсэн эргэлзээ төрүүлж байна.

Гуравдугаарт, энэ үйл ажиллагаагаа хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж худлаа шааж байна. Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш хүний эрхийг чангалахын төлөө явдаг байсан. Эрүүдэн шүүх төхөөрөмжийг Ц.Нямдорж сайд байхдаа оруулж ирж байсан. Энэ хэргийн захиалагчтай Ц.Нямдорж холбоотой гэдэг миний хардлага үнэн байх юм бол С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гаднын захиалгатай гэсэн үг. Ц.Нямдоржийг гадны тусгай албатай холбоотой гэдгийг тухайн үеийн тагнуулын байгууллагын удирдлагууд мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдсэнийхээ төлөө улсын нууц задруулсан хэргээр шоронд орж, ял сонссон. Тэр хүмүүсийг Ц.Нямдоржийг гүтгэсэн гэдгээр мөн ялласан" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Baataraa
Za tegvel Nymka zahialagchiinh n hamgaalagch bolj taarav uu?? Teheer tuunees tom nuluu buhii etgeed bj l bgaa ym bndaa , uul baatar ta l gogtsoog n tailaarai!!!
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

11 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

11 цаг 31 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

16 цаг 0 мин
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

16 цаг 9 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

16 цаг 19 мин
О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийн өвчин хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан

О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийн өвчин хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан

16 цаг 57 мин
Б.Батсайхан: Татвар төлөгчийн хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулна

Татварын ерөнхий газар дэвшилтэт технологид тулгуурлан хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулна

20 цаг 34 мин
Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

Шинжлэх ухаан гэдэг үг монголчууд биднийг хаяж оджээ. Ердөө хаяанд

20 цаг 34 мин
УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үг, үйлдэл сүүлийн үед улс төрийн хүрээнийхний анхааралд

20 цаг 34 мин
АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

Энэ жил 35 жилийн ой нь тохиогоод тэр үү, Их хурал нь болоод удаагүйтэй холбоотой юу, АН-ынхан сүүлийн үед ихээхэн хөдө

20 цаг 34 мин