Шилдэг иргэн 8.7 тэрбумын татвар төлжээ

2021-05-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын эхний хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж шилдэг татвар төлөгчдийг тодруулдаг. Өнгөрсөн онд татварын алба 5.6 их наяд төгрөгийн төсвийн орлогыг бүрдүүлэх зорилготой ажилласан ч 5.4 их наяд төгрөгийн орлогыг бүрдүүлсэн байна. Татварын албаны мэдээлснээр “Энэ жил хамгийн их татвар төлсөн, хамгийн их ашигтай ажилласан болон хамгийн их ажлын байрыг хадгалсан гэсэн гурван номинацаар татвар төлөгчдийг шалгаруулсан. Татварын багц хууль шинээр хэрэгжсэнтэй холбоотойгоор татвар төлөгчдийг том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн үндсэн төрөлд хувааж тохирсон татварын үйлчилгээг үзүүлэх эрх зүйн боломж бүрдсэн юм. Үүний хүрээнд төрөл тус бүрээс шилдэг таван татвар төлөгчдийг шалгаруулсан. Мөн шилдэг татвар төлөгч арван иргэнийг шалгаруулсан байгаа. “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд бага, дунд ангийн сурагчдад зориулан татварын сургалтыг зохион байгуулахаар бэлтгэсэн” гэв.

Шилдгүүдийг дурдвал, Хан-Уул дүүргийн иргэн Ж.Оджаргал 8.738.9 сая төгрөгийн татвар төлснөөр 2020 оны шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарсан байна. Мөн үндсэн дөрвөн төрөл тус бүрд том татвар төлөгч төрөлд “Skynetworks”шалгарсан бол дунд сегментэд “Барилга Архитектур ХХК” шалгарсан байна. Харин жижиг сегментэд “Хаан групп”, бичил сегментэд “Лимон фарм” тус тус шалгарчээ. 

Мөн 2020 оны хамгийн их татвар төлсөн компаниар “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс таван толгой” , “Оюутолгой”, “АПУ”, “Энержиресурс”, “Болдтөмөр Ерөө гол”, “Спирт бал бурам”, “Ти Ти Жи Ви Си Өү”, “Хүрэн толгой коал майнинг”, “Тавантолгой” компани тус тус шалгарсан байна. Хамгийн их татвар төлсөн компаниудыг үйл ажиллагааны чиглэлээр харвал болосвруулах үйлдвэрийн хоёр, уул уурхайн найман компани байгаа юм. Эдгээр компаниуд Монголын татварын албаны татан төвлөрүүлдэг жилийн нийт орлогын 42.3 хувь буюу 2.2 их наяд төгрөгийг улсад төвлөрүүлсэн байна. Цар тахлын улмаас эдийн засгийн байдал хүндрэлтэй байсан ч 2020 онд хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч компаниар “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс таван толгой”, “Хүрэн толгой коал майнинг”,“ХААН” банк, “Энержиресурс”, “Ти Ти Жи Ви Си Өү”, “Тийсс Монгол”, “Бодь интернэшинл”, “Монголын алт МАК”, “М Си Эс Проперти” зэрэг компаниуд шалгарчээ. Үүнээс долоон компани нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд байгаа бол хоёр нь санхүүгийн үйлчилгээ, нэг нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд байна.

Цар талхын улмаас өнгөрсөн оны гуравдугаар улиралд 70 мянган ажлын байр хумигдсан.  Гэсэн хэдий ч өнгөрсөн жилийн ажлын байраасаа 9568 ажлын байрыг нэмэгдүүлсэн арван компанийг хамгийн их ажлын байраа хадгалж үлдсэн компаниар шалгаруулсан байна. Үүнд “Тавантолгой түлш” ХХК, “Мобиком” ХХК, “Юнител”, “Номинхолдинг”, “Таванбогд Фүүдс”, “Өндөр алтайн зам”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Багануур”, “Жимобайл”, “Жүр-Үр” зэрэг компаниуд багтжээ. Татвар төлөгч иргэд, ААН-үүд И-баримт эсвэл татварын албаны цахим хуудсанд өөрийн татварын бүртгэлээрээ нэвтэрч 2020 онд төлсөн нийт татвараа харах боломжтой юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.11 МЯГМАР № 95 (6572)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 21 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 53 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 54 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

8 цаг 7 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 13 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 15 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 33 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин