2021.05.08: СЕХ С.Эрдэнийг албан ёсоор бүртгэж, АН-ын гишүүдийн маргаан хурцдав

2021-05-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

Төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн  санал хураалтын өдөр болоход 30 хоногийн хугацаа үлдээд байна. СЕХ өнөөдөр нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд зарлав.  Харин УИХ дахь  АН-ын гишүүд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Төв талбайд суулт зарлаад дөрөв хонож байна.  Мөн өнөөдөр С.Эрдэнийн АН-ынхан  сануулах жагсаал зохион байгуулж, асуудал нэлээд хурцдав.  Өнөөдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2021.05.08 09:00 цагт.  АН-ын бүлгийн гишүүд дөрөв дэх өдрөө Төв талбайд хоножээ

 

Энэ сарын 5-ны оройн 18.00 цагт  СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэн Төв талбайд эсэргүүцлээ илэрхийлээд байсан АН-ын бүлгийн гишүүд Төв талбайд дөрөв дэх  өдрөө хоножээ.  Талбайн эргэн тойрныг цагдаа нар хаасан тул дотогш нэвтрэх боломжгүй байгаа юм. Түүнчлэн өчигдөр АН-ын бүлгийн гишүүд  Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирж санал солилцсон бол  УИХ-ын дарга Г.Занданшатар мөн ирж, өлсгөлөнгөө зогсоохыг шаардаад явсан билээ.

2021.05.08 10.00 цагт  АН-ын бүлгийн гишүүдийг дэмжсэн иргэд Төв талбайд цуглав

 

Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй УИХ-ын 13 гишүүнийг дэмжиж ирсэн иргэд тайван жагсаал хийж байна. Жагсч буй иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Иргэд "Сонгуулийн ерөнхий хороо огцор", "УОК огцор", "Айж байна" зэрэг уриа лоозон барин тайван жагсаж байлаа. 

2021.05.08 11:00 цагт.  С.Эрдэнийн АН сануулах жагсаалаа эхлүүлэв

Ардчилсан намын төв байрны гадна тус намаас тайван жагсаал, сануулах цуглаан зохион байгууллаа. Тодруулбал, М.Тулгат даргатай  С.Эрдэнийн АН-ын удирдлага, гишүүд дэмжигчид УИХ-ын гишүүд өлсгөлөн зарласантай холбоотойгоор тайван жагсаал хийсэн юм. Тус намаас "Хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж, Төрийн болон шүүхийн байгууллагуудын ажилд илт нөлөөлөхөөр улаан цайм тохиролцож буй бусармаг хуйвалдааныг эсэргүүцэж, нийслэлийн АН-ын гишүүд цуглан, эв санааны нэгдлээ илэрхийлж байна" гэв.Энэ үеэр Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Ардчилсан намын гишүүд өнөөдөр (2021.05.08) сануулах цуглаан зохион байгуулж буйг хэлээд, шаардлагатай тохиолдолд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, жагсаал цуглаан хийж тэмцэхээ мэдэгдэв.

 

2021.05.08 13:00 цагт. АН-ын хоёр талд маргалдагчид зөвшилцөх гэж үзсэн ч бүтэлгүйтэв

 

С.Эрдэнийн АН-аас  намын дарга М.Тулга, Хотын дарга асан  Э.Бат-үүл нар Төв талбайд жагсаж байгаа гишүүдтэй уулзах гэж хүрэлцэн ирэв.  Гэвч Хотын дарга асан  Э.Бат-Үүлд үг хэлэх боломж олгосонгүй.  Улмаар дэмжигчид түлхэж, үсдээд буцаав.  Түүнчлэн М.Тулгатыг нам зарсан  С.Эрдэнийг дагалдагч, намаас зайл гэх мэтээр орилж хашгичсаар явуулав. 

2021.05.08 14:00 цагт. СЕХ С.Эрдэнийг бүртгэсэнээ зарлав

​​​​​​​

 

Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн Баасан гариг (2021.05.07)-т 51 тоот тогтоол гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Содномзундуйн Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэн байна. Тус тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэн Содномзундуйн Эрдэнэд 2021 оны тавдугаар сарын 24-ний өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгохоо мэдээлжээ.Ардчилсан намаас энэ талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ “Хуулийн дагуу явсан бол, намын дүрмээ мөрдсөн бол өнөөдөр талбай дээр өлсөх шаардлага гарахгүй байсан. АН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигч албан ёсоор зарлагдлаа. Үнэн удаан ч гэсэн түрүүлдэг, худлыг. Үнэт зүйл, үзэл санаа бүдэг ч гэсэн тодордог, эцсийн мөчид” гэв.

2021.05.08 18:30 цагт. АН-ын гишүүд суултаа үргэлжлүүлэв

АН-ын бүлгийн гишүүдийн суулт үргэлжилж байна.  

Эх сурвалж:www.polit.mn

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

11 цаг 30 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

11 цаг 39 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

16 цаг 8 мин
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

16 цаг 17 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

16 цаг 28 мин
О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийн өвчин хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан

О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийн өвчин хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан

17 цаг 5 мин
Б.Батсайхан: Татвар төлөгчийн хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулна

Татварын ерөнхий газар дэвшилтэт технологид тулгуурлан хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулна

20 цаг 42 мин
Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

Шинжлэх ухаан гэдэг үг монголчууд биднийг хаяж оджээ. Ердөө хаяанд

20 цаг 42 мин
УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үг, үйлдэл сүүлийн үед улс төрийн хүрээнийхний анхааралд

20 цаг 42 мин
АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

Энэ жил 35 жилийн ой нь тохиогоод тэр үү, Их хурал нь болоод удаагүйтэй холбоотой юу, АН-ынхан сүүлийн үед ихээхэн хөдө

20 цаг 42 мин