С.САРУУЛ
Нийслэлийн дархлаажуулалтын цэгүүд дээр очсон ч харшлах заавартай буюу эмчийн зөвлөгөөгөөр вакциндаа хамрагдаж чадалгүй буцсан иргэдэд тусгай цэг гаргахаар болжээ. Өөрөөр хэлбэл, вакциндаа хамрагдаж чадалгүй буцсан иргэд УНТЭ, УХТЭ, УГТЭ-т очиж вакцин хийлгээгүй буцсан шалтгаанаа тодруулж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах юм. Вакцин хийлгэхэд хүнд хэлбэрийн харшлах заалтгүй бол дархлаажуулах юм байна.
Эх сурвалж: www.polit.mn