Филиппинийн Ерөнхийлөгч Синофармын вакциныг буцаахыг хүслээ

2021-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Филиппин улсын ерөнхийлөгч Родриго Дутерте  БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн COVID-19 эсрэг вакцины эхний тунд хамрагдаж байгаагаа даваа гаригт шууд дамжуулан хүргэж, иргэдээ вакциныг хамрагдахыг уриалсан. Гэвч тэрбээр  ДЭМБ болон улсдаа зөвшөөрөөгүй вакциныг хийлгэхийг уриаллаа хэмээн ажиглагчдын шүүмжлэлд өртлөө.

Үүний дараахан Дутерте зөвшөөрөл олгоогүй вакцин тариулсандаа олон нийтээс уучлалт гуйгаад Хятадын тус улсад хандивласан 1000 тун Синофармын вакциныг буцаах хүсэлтийг лхагва гаригт тавьжээ.

Тодруулбал, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте  “Хандивын Синофармын вакцинаа илгээхээ зогсоо. Үүний оронд танай улсын хүн бүр  хамрагдсан Синовакын вакцинаасаа бидэнд өгөөч” хэмээн Хятадын Элчин сайдын яаманд хэлжээ. Синовакын вакциныг яаралтай ашиглах зөвшөөрлийг Филиппиний Хүнс, эмийн захиргаа хоёдугаар сард өгсөн. Харин Синофарм компаниас гуравдугаар сарын эхээр хүсэлт гаргасан ч Филиппиний Хүнс, эмийн захиргаа зөвшөөрөөгүй юм. Гэхдээ ДЭМБ-аас Синофарм болон Синовакын вакцинд энэ долоо хоногийн сүүлээр зөвшөөрөл олгох шийдвэрээ танилцуулах магадлал өндөр байгааг мэдэгдсэн юм.

Барууны орнуудын зүгээс Хятадын хоёр вакцин бусад вакцинаас үр дүнгийн хувь бага, сүүлийн шатны туршилтийн судалгааны дүн хангалтгүй хэмээн  шүүмжилж байгаа юм. БНХАУ-д үйлдвэрлэсэн дээрх хоёр вакцин туршилт хийсэн өөр өөр улсад халдвараас хамгаалах хувь нь өөр байсан боловч ДЭМБ-аас 50 хувийн үр нөлөө үзүүлсэн вакцинд яаралтай ашиглах зөвшөөрлийг олгодог юм.

Энэтхэгт вакцин хомсдож, AstraZeneca вакцины экспортыг зогсоосон энэ цаг үед ДЭМБ-аас зөвшөөрлөө авчихбал БНХАУ дээрх хоёр вакцинаас COVAX хөтөлбөрт хандивлах эрх нээгдэнэ. Учир нь COVAX хөтөлбөр ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцинуудыг ядуу, буурай орнуудад хандивлаж байна. Иймээс Хятад өөрсдөө бие даан бусад оронтой гэрээ байгуулан вакцин хандивлаж байгаагийн дотор Филиппин багтсан юм. Энэ дэмжлэгийг судлаачид хамгийн эмзэг бүлгийн орнуудад туслах  ашиг сонирхол хэмээн дүгнэж байна.

Эх сурвалж:CNN

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 37 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 5 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 6 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18