“Моди парламентийн ордон барихын оронд эмнэлэг барих ёстой”

2021-05-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэн COVID-19 халдвар авсан олон мянган хүн Энэтхэгт амиа алдаж байна. Тус улсыг халдварын хоёрдугаар давлагаа “нөмөрч”, тархалтыг хяналтаасаа алдахад  Засгийн газрын хариуцлагагүй байдал нөлөөлсөн хэмээн сөрөг хүчний улс төрчид болон шинжээчид шүүмжилж байна.

Учир нь  халдварын тархалт өндөр байгаа тул хөл хорио тогтоохыг сөрөг хүчнийхэн шаардсан ч эдийн засгийн хямралаас үүдэн Ерөнхий сайд Нарендра Моди эсэргүүцсэн. Тэгвэл тэрбээр дахин нэг олны дургүйцлийг хүргэсэн шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, Ерөнхий сайд Нарендра Моди парламентийн ордныг шинэчлэх, улсын тэргүүнийг шинэ байртай болгоход 1.8 тэрбум ам доллар зарцуулахаар болжээ. Парламентын ордны шинэчлэл, шинэ ордны барилгын ажил ирэх оны арваннэгдүгээр сард, Ерөнхий сайдын ордны барилга ирэх оны арванхоёрдугаар сард дуусна. 1.8 тэрбум  ам долларын өртөгтэй барилгын шинэчлэлийн энэ төсөл 2026 оны сүүлээр бүрэн хэрэгжиж дуусах юм.Энэ үеэр 46700 хүн түр ажлын байртай болно гэсэн тооцооллыг гаргажээ.

Улс орон эрүүл мэндийн хямралд өртсөн хүндхэн цаг үед дээрх барилгын төслийг ажлыг нийслэл Шинэ Дели хотод үргэлжлүүлнэ гэсэн нь олон нийтийн дургүйцлийг хамгийн ихээр хүргэлээ. Энэ талаар Сангийн сайд асан Яшвант Синха “Хүмүүс халдвараар үхэж байхад Ерөнхий сайд Моди ордны барилгын төсөлдөө анхаарч ажиллаж байна. Үүний оронд эмнэлэг барих ёстой биш гэж үү” гэсэн бол Сөрөг хүчний гишүүн Рахул Ганди “Ерөнхий сайдын эго нь ард иргэдийнхээ амьдралаас том байна” гэсэн юм.

Харин Ерөнхий сайд Нарендра Моди “Энэтхэгийн үзэл санааны илэрхийлэл болсон парламентийн ордны барилгын ажлыг эхлүүлэх нь манай ардчилсан тогтолцооны хамгийн чухал ажил хэргийн нэг юм.Бид шинэ парламентийн ордны барилгаа хамтдаа барих болно” гэж барилгын шавыг арванхоёрдугаар сард тавих үеэрээ хэлсэн юм.

Үүний дараахан парламентийн ордон нь зайлшгүй шаардлагатай барилга биш учраас барилгын ажлыг зогсоох өргөдлийг хоёр иргэн Делигийн Дээд шүүхэд лхагва гаригт өгсөн байна.  Сүүлийн хоногт Энэтхэгт өдөр бүр халдварын улмаас 3000 гаруй хүн нас барсан нь өнгөрсөн долоо хоног дахь дэлхийн нийт нас баралтын дөрөвний нэгтэй тэнцэж байна хэмээн ДЭМБ мэдээллээ.Энэтхэг улсад өнөөдрийн байдлаар 21.4 сая хүн халдвар авч, 234 мянган хүн амиа алджээ.

Эх сурвалж:CNN

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 47 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 15 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18