Х.ОЮУНБОЛД
Мали улсын иргэн 25 настай Халима Циссе нэг төрөлтөөр есөн хүүхэдтэй болжээ. Энэ нь түүхэнд энэ төрлийн гавьяа анх удаа бүртгэгдсэн явдал болсон байна. Гэхдээ тэрээр долоон хүүхэд төрнө гэж хүлээж байсан аж. Харин таван охин, дөрвөн хүү төрсөн бөгөөд сайн нөхцөлд байгаа гэж Мали улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Хүүхдүүд хугацаанаасаа өмнө төрсөн бөгөөд олон хүүхдийн хувьд 30 хоногийн өмнө төрөх бол энгийн үзэгдэл аж. Мөн тэднийг 1.500 грамм жинтэй төрсөн гэж хүүхдүүд төрсөн Касабланка хотын “Айн Боржа” хувийн эмнэлгээс мэдээлсэн байна.
Харин хүүхдүүдийн ээжийг Малигийн Засгийн газраас Мароккогийн нэг эмнэлэгт улсынх эмнэлэгт энэ төрлийн өндөр эрсдэлтэй жирэмслэлтийг анхаарахад шаардлагатай төхөөрөмж байхгүй учраас шилжүүлэн хэвтүүлжээ. Мөн Циссе нь ганцаараа долоон хүүхэд төрөхийг нь хүлээж байсан биш аж. Кабабланка эмнэлгийн захирал үндэсний телевизийн хөтлөгчид ойролцоогоор нэг сар хагасын өмнө Мали улсын эмч нартай энэ тохиолдлын улмаас холбоо тогтоож харилцаж байсан. Гэхдээ есөн хүүхэд төрнө гэж хэн ч хүлээж байгаагүй гэв. Мөн жирэмсэн болох эмчилгээ хийлгээгүй бол нэг зэрэг олон хүүхэд төрүүлэх нь их ховор байдаг байна. Гэвч Циссе энэ төрлийн эмчилгээ хийлгэсэн эсэх нь мэдэгдэхгүй байгаа аж. Одоогоор дэлхийн рекорд амжилтыг бүртгэдэг “Гиннесийн ном”-ынхон амжилт тогтоосон хүмүүсийнхээ жагсаалтад түүнийг нэмэхийн тулд энэ төрөлтийг баталгаажуулж байна гэж “AP” цахим хуудаст бичжээ. Энэ амжилтыг АНУ-ын иргэн одоогоор хугацаанаасаа өмнө 2009 онд найман хүүхэд төрүүлсэн Надья Сулеман эзэмшдэг байна.
Эх сурвалж: www.polit.mn