Н.Мандуул: Зээлийн батлан даалтын шийдвэр гаргах явцыг хөнгөлнө

2021-05-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Н.Мандуултай ярилцлаа.

 

-Гурван хувийн  хүүтэй зээл олголтыг явц хэр байна вэ. Хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хэдэн иргэн, аж ахуйн нэгж хүсэлт ирүүлэв?

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөөний нэг хэсэг нь Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл. Энэхүү зээлийн зорилго нь цар тахлын нөлөөллөөс болж алдаж болзошгүй гэж тооцоолсон 120 мянга орчим ажлын байрыг хадгалж үлдэхэд зориулагдаж арилжааны банкны өөрийн эх үүсвэрээр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгогдох юм. Нийт зээлийн хүсэлтийн хувьд 48.982 иргэн, аж ахуйн нэгжийн 5.5 их наядын хүсэлт ирээд байна. Эдгээрээс 12.522 зээл судалгаанд байгаа бол 2850 хүсэлтэнд татгалзсан хариу өгч, 24.210 зээлийн хүсэлт хүлээгдэж байна гэсэн мэдээлэл ирсэн байна.

Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд тавдугаар сарын 3-ны байдлаар буюу найм дахь долоо хоногийн өссөн дүнгээр нийт 9400 зээлдэгчид 648.7 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Үүнээс 3063 зээл Улаанбаатар хотод 6337 зээл орон нутагт олгогдсон байна.

-Нийт зээлдэгчдийн хэд нь зээлийн батлан даалтын санд хамрагдав. Өнгөрсөн сард 40 орчим иргэн, аж ахуйн нэгж хамрагдсан байсан. Одоо өссөн үү?

-Зээлийн батлан даалтын сан нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах хуулийн зориулалттай сан юм. Харин, батлан даалтыг гаргахдаа тухайн зээл олгох банк, санхүүгийн байгууллагын дүгнэлтэд үндэслэнэ гэж заасан тул арилжааны банкнаас зээл олгох шийдвэр гараагүй байхад ЗБДС-ийн зүгээс бие даан  судалгаа хийх боломжгүй байна.

Зээлийн батлан даалтын сангийн мэдээллээр нийт 51 зээлийн 7.1 тэрбум төгрөгийн батлан даалтын шийдвэр гарч, банкууддаа хүргүүлсэн байна. Эдгээрээс 12 зээлдэгчид батлан даалт хийгдэж арилжааны банкаар дамжин зээлдэгчдээ хүрсэн байна.

-Зээлийн батлан даалтын сангийнхан тухайн зээлдэгчийн судалгааг бие даан хийх боломжтой юу. Зээл олголт удааширч байна гэх?

-Барьцаа хөрөнгийн дутагдалтай аж ахуйн нэгжийн хувьд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан батлан даалт гаргуулах боломжтой. Бид зарим тохиргоо хийж, банкнаас ЗБДС руу хүргүүлэх материалыг цөөлөх, хялбар болгох, батлан даалтыг багцлах хэлбэрээр шийдвэрлэх арга хэмжээ авсан. Ингэснээр, батлан даалтын шийдвэр гаргах процесс хөнгөрөх юм.

-Зээлээ авсан иргэд гар дээрээ мөнгөө авч чадахгүй байна. Банк өмнөөс нь шилжүүлэг хийж байна. Зөвхөн ажлын байр хадгалах, цалин, түрээсэнд өгөх бол өгнө гээд хязгаарлачихаар зээлийн үр дүн, зарцуулалт зээлдэгчийн өөрийнх нь мэдэлгүйгээр хуваарилагдаж байгаад иргэд аж ахуйн нэгж бухимдалтай байна?

-Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар батлан хэрэгжүүлж байгаа төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл нь иргэд аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар олгогдож байна. Тус зээлийг зориулалтын дагуу ашиглуулах, ажлын байрыг дэмжих үр дүнг сайжруулах үүднээс банкууд зээлдэгчийн зээлийн хүсэлтэд зээлийн зарцуулалтын төлөвлөгөө, холбогдох гэрээний дагуу шилжүүлдэг. Энэ нь зээлийн эрсдэлийг бууруулах, зээлийг зориулалтын дагуу зарцуулах, зарцуулалтыг хянах боломжийг бүрдүүлдэг.

Засгийн газрын зүгээс санаачилга гарган, энэхүү зээлийн зориулалтыг өргөсгөх, өөрөөр хэлбэл эргэлтийн хөрөнгө гэдэгт цалин, НДШ-ийн хуримтлагдсан өглөг, түргэн элэгдэх үндсэн хөрөнгө, сэлбэг хэрэгсэл, бараа материал зэргийг багтаах талаар шийдвэр гаргаад байна.

-Хөдөө орон нутагт зээлийн мөнгө дууссан гэж байна. Санхүүжилтыг ямар хуваариар олгож байгаа юм бэ?

-Ажлын байр дэмжих зээлийг банкуудын эзэмшиж байгаа Төвбанкны үнэт цаасны хувь хэмжээгээр олгох зээлийн дээд хэмжээг банк бүр дээр тогтоосон. Энэ хүрээнд арилжааны банкууд өөрийн салбар нэгжүүд рүүгээ хуваарилалт хийсэн бөгөөд энэ нь банкны өөрийн дотоод үйл ажиллагааны асуудал юм.

Хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс Монголбанкны зүгээс арилжааны банкуудад хуваарилж өгсөн энэхүү түвшинг өсгөж байгаа бөгөөд эх үүсвэр дууссан гэдэг асуудал цаашид үүсэх ёсгүй.

Дашрамд дурдахад, ажлын байрыг дэмжих зээл нь арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрийг ашиглаж буй схем бөгөөд Засгийн газар, Монголбанкны зүгээс ямар нэгэн эх үүсвэр хуваарилаагүй гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй.

-Зээл авсан иргэд, аж ахуйн нэгжийг олон нийтэд  зарлах тухай яригдаж байна. Энэ боломжтой юу?

-Банкнаас зээл авсан байгууллага, хувь хүмүүсийн мэдээлэл болон банкны харилцагчийн мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлах нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно” гэж заасантай зөрчилдөхөөр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.6 ПҮРЭВ № 91 (6568)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

5 цаг 26 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

8 цаг 58 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

11 цаг 59 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 11 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 18 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 19 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

19 цаг 38 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

19 цаг 38 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин