Энэтхэгт 14 өдөр дарааллан 300 мянган хүнээс халдвар илэрлээ

2021-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэтхэг улсад сүүлийн 24 цагт 382 мянга гаруй хүнээс COVID-19 халдвар илэрч, 3780 хүн нас барсан нь өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн дэлхийн нийт нас баралтын 25 хувийг,  нийт халдварын 46 хувийг эзэллээ гэж ДЭМБ-аас өнөөдөр мэдээллээ. Энэ нь өдөрт 300 гаруй мянган хүнээс халдвар илэрч байгаа 14 дэх өдөр юм. Ийн тус улсад 20.6 сая хүн халдвар авч, 226 мянган хүн амиа алдлаа.  Үүний улмаас эмнэлгийн ор, хүчилтөрөгч дутагдсанаас олон мянган хүн нас барж чандарлах газруудын зай талбай дүүрээд байгаа юм. Тус улс өнөөдөр 25 галт тэрэг хүчилтөрөгчийн мужууддаа хүргэжээ.  

Гэвч тархалтыг дарах тохиромжтой арга хэмжээг шуурхай авч чадахгүй байна хэмээн Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар шүүмжлэлд өртөөд байна. Тухайлбал,  зохиолч Арундхати Рой “Бидэнд Засгийн газар хэрэгтэй. Гэвч ямар ч Засгийн газаргүй мэт иргэд амиа алдаж, бид цөхрөнгөө барж байна. Эрүүл мэндийн хямрал нүүрлэчхээд байхад Засгийн газар юу ч шийдвэрлэж чадсангүй. Нөхцөл байдал улам хүндэрч байгаа нь таны хамгийн хариуцлагатай цаг үе.  Та бидний Ерөнхий сайд байх эрхээ алдсан. Тиймээс үүрэгт ажлаа өгнө үү” хэмээн бичиж Ерөнхий сайд Нарендра Модиг огцруулахыг уриаллаа. Мөн сөрөг хүчнийхэн үндэсний хэмжээнд хөл хорио тогтоохыг уриалсан ч Засгийн газар эдийн засгаа хямраахгүйн тулд хөл хорио тогтоохоос татгалзсан юм.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд халдвар авсан болон нас барсан хүний тоо мэдээлж байгаагаас 5-10 дахин их болзошгүй хэмээн мэдэгдлээ. Вакцины хүртээмжээс шалтгаалан сүргийн дархлаа тогтох болоогүй ч зургаагаас есдүгээр сарын хооронд эмнэлэгт хэвтэх хүмүүс болон нас баралт багасна гэсэн тооцооллыг “The Economic Times”-т нийтэлжээ.

Эх сурвалж:Reuters

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 50 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 50 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 18 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18