Чингэлтэй дүүргийн V хороо улсын цэцэрлэггүй

2021-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Нийслэлийн хэмжээнд 16 байршилд сургууль, цэцэрлэгийн барилга концессын гэрээ, хөрөнгө оруулалтын ажил зогссон, хөрөнгө оруулалтыг хийсэн ч барилгын ажил гацсан зэрэг шалтгаанаар царцсан байдалтай байна.Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Шинэ өргөө” хотхон, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5, 19 дүгээр хороодод ажиллалаа.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Шинэ өргөө” хотхонд концессын гэрээгээр барих сургуулийн барилга 2019 оноос хойш гацсан байна.Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо нь 2000 өрхтэй, 0-6 насны 500 гаруй хүүхэдтэй боловч улсын цэцэрлэггүй. Тус хорооны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахын тулд ойролцоох хороог зорих, эсвэл хувийн цэцэрлэгт хамрагдах сонголттой нүүр тулдаг.  

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 240 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн барилга 90 хувьтай баригдсан ч 2020 оноос хойш зогсонги байдалд оржээ. Тус барилгыг 2021 онд барьж дуусна гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр хэллээ.

Эх сурвалж:www.polit.mn

Саудын Араб "Ирээдүйн уул уурхайн цахиурын хөндий" болно

Саудын Арабын Эр-Рияд хотноо  “FMF25” буюу “Ирээдүйн эрдэс баялгийн форум” болж өндөрлөлөө. Энэ жили

8 цаг 48 мин
Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон ес дэх улс Турк болов

Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

8 цаг 48 мин
“Баянзүрх” хүнсний захыг хааш нь нүүлгэх вэ?

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэх тухай “яриа” дахин гараад эхэллээ. Урьд нь Ц.Батбаяр, Су.Батб

8 цаг 48 мин
"Монголын хөрөнгийн бирж"-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Дөлгөөнийг томилжээ

"Монголын хөрөнгийн бирж"-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Дөлгөөнийг томилжээ

Өчигдөр 12 цаг 31 мин
"Шинэ Яармаг” цогцолбор хорооллын төслийг нийслэлийн өмчлөлд шилжүүлнэ

"Шинэ Яармаг” цогцолбор хорооллын төслийг нийслэлийн өмчлөлд шилжүүлнэ

Өчигдөр 12 цаг 27 мин
Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат таалал төгсчээ

Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат таалал төгсчээ

Өчигдөр 11 цаг 50 мин
Нетаньяхугийн ажлын алба Хамастай гэрээнд гарын үсэг зурснаа батлав

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажл

2025-01-17
Лурон Сэн Мар: Зөөвч-Овоо орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно

Зөөвч-Овоо орд нь дэлхийн 10 томоохон ордын нэг. Энэ орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно

2025-01-17
Л.Оюун-Эрдэнэ: Ураны гэрээ бол Монгол Улсын гуравдагч хөрш оронтойгоо хийж хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ юм

Л.Оюун-Эрдэнэ: Ураны гэрээ бол Монгол Улсын гуравдагч хөрш оронтойгоо хийж хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ юм

2025-01-17
Монгол Улс уран олборлож эхлэхээр боллоо

Монгол Улс уран олборлож эхлэхээр боллоо

2025-01-17