“Баянзүрх” хүнсний захыг хааш нь нүүлгэх вэ?

2025-01-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯР

 

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэх тухай “яриа” дахин гараад эхэллээ. Урьд нь Ц.Батбаяр, Су.Батболд, С.Амарсайхан нарын Хотын дарга нар ийм зүйл ярьж байсан. Гэхдээ хэрэгжүүлээгүй юм. Харин энэ жилээс баригдаж эхлэх “Туул” хурдны замын бүтээн байгуулалттай холбоотойгоор лав “Нарантуул” захыг нүүлгэн шилжүүлэх талаар Хотын дарга Х.Нямбаатар хэлсэн. Тэрээр "…Мягмар гаригт Нарантуул захын ойролцоо ямар ч түгжрэлгүй болдог. Тэгэхээр худалдаа эрхлэгчдэд санал тавьж хурдны замын дагуу хоёр худалдааны төвийг байгуулна. Дэлхийн жишигт хурдны замынхаа орц, гарцан дээр томоохон худалдааны төвүүд байдаг. Манайх шиг айлуудынхаа сууршлийн бүсэд байрлалтай улс бараг л байхгүй. “Нарантуул” худалдааны төв 21 аймгийн хүнсний болон ахуйн бараа, малын эм хэрэгслийн бөөний төв болчихоод байгаа учраас “Туул”-ын хурдны замынхаа баруун хэсэгт буюу Туул голын хойд хэсэгт “Нарантуул” захыг шилжүүлнэ. Харин одоогийн газар дээр нь орон сууц барих зориулалтыг нь өөрчилж өгье гэдэг уулзалт, хэлэлцээрийг хийнэ. Тэгэхээр Улаанбаатар хот баруун талдаа нэг авто худалдааны төвтэй, зүүн талдаа нэг худалдааны төвтэй болно. Ирэх гурван жилийн хугацаанд замаа барьж дуусгах учраас энэ хугацаанд “Нарантуул” захыг байгуулах шаардлатай" гэсэн юм.

Тэгвэл Баянзүрх дүүргийн VI хорооны нутагт байрлах “Баянзүрх” хүнсний захыг нүүлгэх талаар бас яригдаж эхэлсэн байна. Тус зах нь хотын төвд, суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулаад удаж байгаа юм. Зах ажиллаагүй өдрүүдэд ойролцоох уулзвараар нь зорчих тээврийн хэрэгслийн тоог тооцоход замын ачаалал 10-15 хувиар багассан дүн гарчээ. Мөн “Баянзүрх” хүнсний зах хотын төвийн гол гудамж, зам дагуу байрладаг нь автозамын хөдөлгөөнд хэт их ачаалал үүсгэдэг. Үүнээс гадна орчны эрүү ахуй, тэр хавийн оршин суугчдын амьдрах нөхцөл зэргийг хүндрүүлдэг байна. “…Эдгээр болон бусад шалтгаанаар “Баянзүрх” хүнсний захыг нүүлгэж өгөөч” гэсэн иргэд, оршин суугчдын гомдол холбогдох байгууллагууд, гомпол мэдээлэл хүлээж авах төвд тасрахгүй ирэх болжээ. Тиймээс энэ дагуу тун удахгүй зохих шийдвэрийг хэрэгжүүлэхээр болжээ. Ойрын үед иргэдийн гомдол мэдээллийн дагуу “Баянзүрх” хүнсний захын хотын түгжрэл, оршин суугчдын амар тайван амьдрахад нөлөөлж буй байдлыг судлах ажлын хэсэг томилогдох бололтой. Түүнчлэн тус захыг хааш нь нүүлгэх талаар ч холбогдох албаныхан давхар судалж эхэлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 11 (7507)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 1 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 1 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17