АШУҮИС: Эхний ээлжинд 15 мянган оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлнэ

2021-05-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТУУЛ

 

АШУҮИС-ийн эрдэмтдийн баг, Мюнхны Технологийн их сургуулийн эрдэмтдийн багтай хамтран Монголд анх удаа коронавирусыг шүлсэнд илрүүлэх оношлуурыг амжилттай зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон. Уг  оношлуур нь коронавируст халдварыг эрт илрүүлэх өндөр мэдрэг чанартай, хурдан хугацаанд хариу гаргах, шинжилгээ өгч буй хүнд зовиургүй,  шинжилгээ авах үед гарах халдварын эрсдэлийг багасгах зэрэг олон давуу талтай бөгөөд  эх орондоо үйлдвэрлэж буй анхны оношлуур гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ долоо хоногоос эхлэн монгол эрдэмтдийн бүтээсэн 15 мянган оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ.

 

ПГУ оношлуур халдварыг эрт үед нь илрүүлэх боломжтой

 

Монгол эрдэмтдийн бүтээсэн энэ оношлуур одоогийн PSR шинжилгээнээс юугаараа давуу талтай вэ гэдгийг АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар тайлбарлахдаа “Хамар залгиурын PCR  нь залгиурын шүүрэл дотор халдвар байгаа эсэхийг тодорхойлдог бол энэ оношлуур нь шүлсэнд илрүүлдэг арга юм. Уг  оношлуурын мэдрэг чанар 95 хувьтай байгаа бөгөөд өндөр мэдрэг чанартай, нарийвчлал сайтай, хурдан хугаацанд оношлох боломжтой тул SARS-CoV-2 халдварыг харьцангуй эрт үед нь илрүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ оношлуур нь халдвар авсан өдрөөс илрүүлж чадна. Хоёрт, хамар залгиурын арчдас авах явцад эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар аваад байгааг бүрэн зогсооно. Гуравт, шинжилгээ авч байна гээд хамар, залгиураас арчдас авахаар эд эсийг гэмтээх, өвчтөнд таагүй мэдрэмж төрүүлдэг байдлыг зогсооно. Дөрөвт, маш хямд өртгөөр бүтсэн оношлуур” гэдгийг тодотгож байлаа.

Өнөөдөр ХӨСҮТ-д хийж байгаа PCR шинжилгээ 165 мянган төгрөгийн өртөгтэй бол шүлснээс шинжилгээ хийх түргэвчилсэн оношлуур энэ зардлыг 2.5 дахин бууруулах аж. Нэг хайрцаг оношлуурыг 96 үйлчлүүлэгч хэрэглэх юм байна.

 

Шүлсээр оношлох шинжилгээний хариу 3-5 цагийн дотор гарна

Бидний одоо өгч буй PCR шинжилгээний хариу 24 цагийн дараа гардаг бол шүлснээс илрүүлэх арга нь богино хугацаанд буюу 3-5 цагийн дотор хариу нь гарах юм байна.  Тиймээс энэ оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлснээр шинжилгээ авах зардлыг хэмнээд зогсохгүй  цаг хугацаагаа илүү хэмнэх давуу талтай гэдгийг ЭМЯ-ны мэргэжилтэн онцолсон. Нөгөөтэйгүүр, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг монгол эрдэмтэд богино хугацаанд хийж үйлдвэрлэх боломжтой бөгөөд  Улаанбаатар хотод өдөрт авдаг 10 мянган шинжилгээний оношлуурыг урд өдөр нь хийх хүчин чадалтай юм байна. Энэ тухай холбогдох албаны хүмүүсээс зарим мэдээллийг тодруулсан юм.

 

АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар: “Дотоодод  үйлдвэрлэсэн оношлуураа хэрэглээнд нэвтрүүлье” гэсэн

-ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга “Танайд хэдэн оношлуур байна, бүгдийг нь авья” гээд бидэн рүү ярьсан. Эхний удаа бид 15 мянган оношлуурын түүхий эдээ хүлээж авсан, үүнийгээ угсраад өгнө. “Ямартай ч Хятад улсад үйлдвэрлэсэн оношлуураас татгалзъя. Зардал өндөртэй юм байна. Дотооддоо үйлдвэрлэсэн оношлуураа хэрэглээнд нэвтрүүлье. Өртөг нь хямд юм байна гэсэн шийдвэр гарсан” гэдгийг бидэнд хэлсэн. 

 

ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан: Шинжилгээний хариу хурдан гарах боломжтой

-Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлснээр шинжилгээний хариу хурдан гарна. Мэргэжилтнүүдээ бэлдчихсэн. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг  импортоор оруулж ирээд хэрэглэх нь нэмүү өртөг шингэсэн, зардал өндөртэй байдаг бол дотооддоо оношлуурынхаа нөөцийг хангаад хэрэглээнд нэвтрүүлж чадвал шинжилгээнд зарцуулах цаг зав, импортоос хараат байдлаас  гарах зэрэг олон давуу талтай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.4 МЯГМАР № 89 (6566)

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

5 цаг 9 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

5 цаг 9 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 37 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 37 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18