Дэлхийн хамгийн баян хос 27 жилийн дараа саллаа

2021-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Технологийн  салбарын тэр дундаа программ хангамжийн тэргүүлэх Microsoft компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хос гэгддэг Билл болон Мелинда Гейтс нар гэрлэлтээ цуцлуулж байгаа өнөөдөр зарлалаа. Тэд хамт амьдарснаас 27 жилийн дараа салж байгаа нь энэ юм.

Хосууд “Бид харилцааныхаа талаар удаан бодсоны эцэст гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргалаа. Бид хамтдаа ер бусын гурван хүүхэд өсгөж, дэлхийн эргэн тойронд байгаа олон хүнд эрүүл, үр бүтээлтэй амьдрахад нь туслах зорилготой сайн дурын санг байгуулсан. Бидний хамтын амьдрал цаашид үргэлжлэх боломжгүй, хамтдаа өсөж хөгжиж чадахгүй болсон ч  сангийнхаа үйл ажиллагааг нэг итгэл үнэмшлээр хамтдаа явуулах болно” хэмээн олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээллээ. . Мелинда Гейтс даваа гаригт Вашингтоны шүүхэд салах өргөдлөө өгсөн байна.

Тэд хамтдаа “Билл болон Мелинда Гейтсийн сан” хэмээх сайн дурын санг 2000 онд байгуулж, эрүүл мэндийн салбарыг дэмжих, ядуурлыг бууруулах гэсэн  бусад олон асуудлыг шийдвэрлэхэд 53.8 тэрбум ам доллар зарцуулжээ.

Өдгөө 65 настай Билл, 56 настай Гейтс нар Билл Гейтс Microsoft компаниа байгуулан гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байхад танилцжээ. Энэ үед MBA-ийг төгссөн анхны ганц эмэгтэй Мелинда Гейтс компанийн борлуулалтын менежерээр 1987 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд тун удалгүй ерөнхий менежер болон дэвшсэн юм. Ийн хосууд 1994 онд Хавайн Ланай аралд хуримаа хийж байв.

Тэдний сан өнгөрсөн жилээс эхлэн цар тахалтай тэмцэхэд зориулан эмчилгээний хүртээмжийг сайжруулах, вакциныг дэлхийн бүх оронд ижил тэгш хуваарилахад 1.75 тэрбум ам доллар  зарцуулжээ. Билл Гейтс нийт 137 тэрбум ам доллар хөрөнгөтэй бөгөөд дэлхийн тэргүүлэх баячуудын нэг юм.

Эх сурвалж:CNN

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 50 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 50 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 18 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18