
Японы “Softbank” пүүс хүний сэтгэлийг мэдэрч чаддаг робот зохион бүтээжээ. “Pepper” нэртэй ухаантай робот хүний дуу хоолой, дохио, нүүр хувиралтыг хүртэл уншиж чаддаг байна.
Роботыг зохион бүтээгчдийн хэлж буйгаар хүмүүс андройд найзтайгаа ярилцаж болох аж. Түүнчлэн робот олон юм хийж чаддаг юм байна. Ухаалаг роботыг ирэх оны хоёрдугаар сараас худалдаанд гаргахаар төлөвлөжээ.