АНУ Өмнөд Солонгос болон Японтой хамтран Хятадын эсрэг тэмцэх үү?

2021-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын тэргүүлэх цэргийн генерал Өмнөд Солонгос болон Японы мэргэжил нэгтнүүдтэйгээ өчигдөр Хавай арал дээр уулзжээ. Тэд АНУ  Ойрхи Дорнодоос Хятад руу шилжиж байгааг онцлон тус бүс нутгийн урт хугацааны энх тайван болон тогтвортой байдлыг хангах талаар ярилцжээ. Генерал Марк Милли Солонгос болон Японыг Азийн хамгийн дотно хоёр холбоотон улс хэмээн тодотгоод АНУ-ын цэргийн бэлэн байдлыг хангахад бэлэн байгаагаа дахин нотоллоо. Уулзалтын үеэр Хятад улсын талаар тодорхой дурдаагүй ч цэргийн бэлэн байдлыг хангахаа Хойд Солонгосыг өөрсдийнхөө ойрын өрсөлдөгч, тулгарсан бэрхшээл гэсэн рүү чиглүүлсэн байна. Цар тахал эхэлснээс хойш Миллер болон АНУ-ын бусад тэргүүлэх цэргийн зүтгэлтнүүд уулзан Хойд Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн туршилтад санаа зовниж буй талаараа ярилцсан билээ.

Мөн Байдены Засгийн газрын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Ллойд Остин анхны олон улсын уулзалтаа гуравдугаар сарын дундуур Өмнөд Солонгос болон Японы албаныхантай хийсэн юм. Хоёр долоо хоногийн өмнө Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Цагаан ордонд айлчилсан бол ирэх сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин айлчлах хуваарь гарчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессын чуулганы үеэр шударга бус худалдаатай холбогдуулан Хятад улстай нүүр тулахаа өөрийн Засгийн газрын тэргүүлэх зорилт болгосноо мэдэгдсэн. Уг нь Байден Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй ярихдаа “Энэтхэг-Номхон далайн бүс нутагт  мөргөлдөөн үүсэхээс урдчилан сэргийлж, цэргийн хүчээ хадгалах болно. Мөн АНУ-ын ашиг сонирхлыг хамгаална” хэмээн амлаж байв.

Мөн Афганистанаас цэргээ гаргаж, 2500 Америк цэргээс 100 хүрэхгүй нь Афганистанд үлдсэн байна. Гэхдээ Байдены Засгийн газар есдүгээр сарын 11-нээс өмнө цэргүүдээ тус улсаас бүр мөсөн гаргахаа зарласан. Тиймээс үлдсэн цэргийн техник хэрэгслээ дээрх тогтоосон хугацаанаас өмнө гаргах юм. Энэ үеэр Байден “АНУ-ын эр зориг, золиослолоос 20 жилийн дараа цэргүүдээ эх оронд нь авчрах цаг болжээ” гэж мэдэгдэв.

Эх сурвалж:CNN                                                                                   

 

уншигч
АНУ-д тэргүүлэх цэргийн генерал гэж цол, албан тушаал байдаг юм боловуу. мэдээгээ нэг мөр шалгаад бичиж болдоггүй юм байхдаа
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин