Петр Порошенко тангараг өргөв

2014-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон Петр Порошенко уржигдар тангараг өргөж, албан үүргээ албан ёсоор хүлээж авлаа. Тэрээр өнгөрсөн сард явагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд 54 хувийн саналаар ялалт байгуулсан юм.

Тангараг өргөх ёслолд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден, Беларусийн Төрийн тэргүүн Александр Лукашенко, Гүржийн Ерөнхийлөгч Георгий Маргелашвили, Молдавын Ерөнхийлөгч Николае Тимофти болон бусад орны төлөөлөгчид оролцсон байна.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үгэндээ Петр Порошенко Украины аюулгүй байдал, энх тайван, эв нэгдлийн төлөө зүтгэхээ амлажээ. Мөн Украины зүүн өмнөд хэсэгт үймээн, эмх замбараагүй байдал үүсгэсэн Оросыг дэмжигч салан тусгаарлагчдыг зэвсгээ хураалгаж, хэлэлцээрийн ширээний ард суухыг урьжээ. Хүнд гэмт хэрэг хийгээгүй салан тусгаарлагчдыг өршөөнө гэжээ. Түүнчлэн тэрээр өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-д алдсан Крымын хойгийг “Украиных байсан, байгаа, үүрд байх болно” гэж мэдэгдсэн байна.

Украины Төрийн тэргүүн тангараг өргөж ажилдаа албан ёсоор орсноор Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч, парламентын спикер Александр Турчиновын албан үүргийг зогсоожээ.

Украины эдийн засаг, үндсэн хуулийн шинэчлэл, хилийн хамгаалалтыг чангатгахад АНУ-аас 48 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон байна. 

Тангараг өргөх ёслолоос нэг өдрийн өмнө Францын Нормандад Петр Порошенко ОХУ-ын Ерөнхийлөгч Валдимр Путинтэй богино хэмжээний уулзалт хийжээ. Өнгөрсөн баямба гаригт Владимир Путин Украины зэвсэгт босогчид хил давж орж ирэх, тээвэрлэхээс сэргийлж хилийн хамгаалалтаа чангат­гах зарлиг буулгасан байна.

Украины Ерөнхийлөг­чийн тангараг өргөх ёслолд оролцсон АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден Киевт Гүржийн Ерөнхийлөгч Георгий Маргелашвили болон Молдавын Төрийн тэргүүн Николае Тимофти нартай уулзалт хийсэн байна. Америкийн талаас Гүржид таван сая доллларын тусламж үзүүлэх болсноо дуулгажээ. Уг мөнгөөр тус улсад ардчиллыг дэмжих, салан тусгаарлах үзэлтэй Абхаз, Өмнөд Осети зэрэг бүс нутгуудад чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд зориулагдах аж. Өмнө нь Вашингтонд болсон АНУ, Гүржийн хоорондох стратегийн түншлэлийн комиссын хуралд Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Тбилисийг Европын холбоотой нягт хамтран ажиллахад санхүүгийн тусламж үзүүлнэ гэж мэдэгдэж байв.

Вашингтон түүнчлэн Молдавт найман сая ам.долларын нэмэлт тусламж үзүүлэх болсныг Жо Байден Киевт Тимофтитэй уулзахдаа мэдэгдсэн байна. Энэ тусламж мөн л Кишиневийг Европ руу ойртоход тус болох аж. Энэ жил АНУ-аас Молдавт нийтдээ 31 сая ам.долларын туслалцаа үзүүлээд байна.

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 39 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 39 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 39 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 39 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 39 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 39 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 39 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 48 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 50 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 51 мин