Нэг удаагийн халбага, сэрээ, кофены тагнаас татгалзья

2021-04-30
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ТӨГС

 

Цар тахлын улмаас өнгөрсөн жил хагасын хугацаанд хог хаягдлын төрх байдал өөрчлөгдөж хуванцар, нэг удаагийн хэрэгслүүд гудамжинд тамхины иш шиг хөглөрч байдаг болжээ гэж BBC нэгэн нийтлэлдээ онцолжээ. Хүн төрөлхтөн ковидыг ялах нь тодорхой, харин ялсныхаа дараа ковидоос шалтгаалсан хог хаягдлын асуудалдаа живэх нь баараггүй болчихоод байна. Тиймээс ковидын үеийн хог хаягдлын менежментийг орхигдуулж болохгүйг эрдэмтэд сануулсаар. “Зууны мэдээ” сонин ч энэ асуудлыг хөндсөн цуврал нийтлэлүүдийг хүргэсээр байгаа.

Хүн хүнээсээ зай барьж, дөлж, гар дамжуулсан аливаа хэрэглээнээс татгалзахаас аргагүйд хүргэж байгаа ковидын халдвар нь овоо сэргэж, эрчимжиж байсан хог хаягдлыг дахин боловсруулдаг болох дэлхий нийтийн хичээл зүтгэлийг зүгээр л хогийн саванд хийж орхилоо. Reuters агентлагт мэдээлснээр коронавирус тархсанаас хойш дэлхий даяар хог хаягдлыг дахин боловсруулагчдын бизнес Европт 20 гаруй, Азийн зарим хэсэгт 50, АНУ-ын зарим пүүсүүдийн хувьд 60 хувиар буурчээ.

 

Их Британичууд жилд 2.5 тэрбум кофены аяга хаядаг

Таг нь аяганаасаа нугалж гардаг шийдэлтэй Butterfly кофены аягыг байгаль орчинд хамгийн ээлтэйгээр нэрлэжээ.

Хөл хорио, цар тахлын үед хамгийн амжилттай, орлоготой ажиллаж байгаа салбар бол хүнс. Кофе, тахиа, пицца, түргэн хоол, хүргэлтийн хоолны савлагаа, аяга, таваг, халбага, хэрэгсэл цөм нэг удаагийнхаар үйлдвэрлэгдэж асар олноор зах зээлд нийлүүлэгдэж, дараа нь хог руу хаягдаж байна. Нэг удаагийн энэ хэрэгслүүд нь хуванцар материалаар хийгдэж байгаа нь том аюул дуудаж байгаа юм.

Жишээ нь кофены аяга. Өнгөрсөн оны гуравдугаар сард АНУ, Европын орнуудаар цар тахлын дэгдэлт эхлэхэд кофены сүлжээ компаниудын ихэнх нь дахин ашиглах боломжтой аягыг хэрэглээнээс хассан юм. Учир нь үйлчлүүлэгчийн хэрэглэсэн аягыг дахин боловсруулах үед халдвар авах боломжтой гэж болгоомжилсон. Долдугаар сард нь дэлхийн өнцөг булан бүрээс 119 мэргэжилтэн цуглаж дахин ашиглах боломжтой савыг ариутгах, боловсруулах үед  халдвар тархахгүй гэдгийг нотолж мэдэгдэл хийсэн юм. Мөн кофены сүлжээнүүд өөр арга ашиглахыг санал болгож байв. Гэвч энэ нь амжилт олсонгүй. Старфакс гэх мэт ганц хоёрхон брэнд баристагаар дамжихгүйгээр кофегоо өөрийнхөө аяганд авах хувилбарыг хэрэгжүүлж байгаа ч дийлэнх нь нэг удаагийн аягыг илүүд үзсээр байна. Тэдний хэрэглэж байгаа хуванцар, цаас хосолсон материалаар хийсэн нэг удаагийн аягыг дахин боловсруулах, бордоо хийх боломжгүй.

 

Кофейны донтолтоороо тэргүүлдэг Их Британичууд цар тахлаас өмнө жилд 35 тэрбум аяга кофе ууж, 2.5 тэрбум аяга, хагас сая тонн нунтагласан кофены хаягдлыг хогийн саванд хийдэг байсан. Харин цар тахлын үед энэ тоо дор хаяж 2-3 нэмэгдсэн байх магадлалтай.

 

Тус улсын кофены үйлдвэрүүд  нүүрстөрөгчийн ялгаруулалтад томоохон “хувь нэмэр” оруулдаг. Гэвч дахин ашиглагдах эсвэл байгальд бүрэн устах боломжтой хувилбаруудыг санал болгож байгаа брэндүүд ч олон байна. Тухайлбал, сүүлийн үед кофены ертөнцөд Butterfly буюу эрвээхэй аяга моданд орж байна. Хуванцар таггүй 100 хувь цаасан аяга. Кофегоо хийж аваад аяганыхаа дээд талыг нугалаад таг гаргаж ирдэг. Ирландын бизнес эрхлэгч хосын зохион бүтээсэн энэ аягийг байгаль орчинд хамгийн ээлтэй нэг удаагийн аяга гэж тодотгосон байна.

 

Хүсэл зорилгоосоо ухарч эхэллээ, гэхдээ боломж бий

Эрхэм хүндэт үйлчлүүлэгчид ээ, таны эрүүл мэндийн төлөө бид дахин ашиглагдах аягаар үйлчлэх боломжгүй болсон тул та энэхүү нэг удаагийн аягаар үйлчлүүлнэ үү.

Тайландад гэхэд COVID-19 тахал гарснаас хойш гэрийнхээ үүдэнд хоол хүнсээ хүргүүлэх нь хэвийн үзэгдэл болж энэ төрлийн үйлчилгээний рекордоор дэлхийд тэргүүлж байна гэж CNA мэдээлжээ.Гэвч хог хаягдлын хэмжээнд асар их хуванцар нийлүүлэх гол шалтгаан нь хүргэлтийн хоол болж хувирав.

 

Тэдний хамгийн их захиалж авдаг ганцхан бэлэн гоймон гэхэд л савнаасаа гадна савх, амтлагч гээд 4-5 иж бүрдэл хуванцрыг агуулдаг.

 

Цар тахлаас өмнө Зүүн Өмнөд Азийн энэ улс өдөрт ойролцоогоор 5500 тонн хуванцар хог хаягдал үүсгэдэг байсан бол өнөөдөр 7000 тонн болж нэмэгджээ.

Түүнчлэн Чикагогийн ресторанууд л гэхэд өмнө нь хөөсөн полистролоор хийсэн нэг удаагийн хоолны савыг хориглосон байсан бол цар тахлын үед энэ хоригийг түр зогсоогоод байгаа аж.

1950 оноос хойш дэлхий даяар 6.3 тэрбум тонн хуванцар хог хаягдал бий болгосны 91 хувь нь хэзээ ч дахин боловсруулагдаагүй гэж Ройтерс мэдээлсэн байна. Олон орны улстөрчид нэг удаагийн хуванцар материалын хаягдалтай дайн хийнэ гэж амлахтай зэрэгцэн ковидын халдвар цар тахлын хэмжээнд хүрэв. Ийнхүү хуванцрын эсрэг дайн мөрөөдөл хэвээр үлдлээ.  Дэлхийн худалдаа эрхэлж буй хуванцар хог хаягдлын талаас илүү хувийг импортоор авдаг байсан Хятад улс 2018 онд импортоо зогсоосон нь бүр ч нэрмээс болсон юм. 

 

Ойрын жилүүдэд зөвхөн хуванцар материал үйлдвэрлэхэд 400 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа бол бол хуванцар хог хаягдлыг багасгахад хоёр тэрбум хүрэхгүй ам.доллар зарцуулсан байна.

 

Тэгэхээр COVID-19 халдвар байгаль орчны хямрал болон хувирч байгаа энэ үед бид юу хийх ёстой вэ.  Юун түрүүнд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаж, хандивлах эсвэл дахин боловсруулах зориулалттай зүйлийг хаяхаас илүүтэй хадгалахыг хичээх. Аж ахуйн нэгжүүд хүргэлтийн хоолныхоо хажуугаар салфетка нэг удаагийн халбага, сэрээг давхар хийхээ болих, кофегоор үйлчлэгчид хуванцар таглааг халах алхмаас эхлэхийг бид санал болгож, уриалж байна. Худалдан авагчид картон хайрцаг, био задралтай уут байгальд ээлтэй савлагаа шийдсэн аж ахуй нэгжийг дэмжиж худалдан авалт хийх гэх мэтээр өөрсдийн чадах хэмжээнд хувь нэмрээ оруулах боломж бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.30 БААСАН № 89 (6564)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

23 цаг 33 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

23 цаг 33 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

23 цаг 33 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

23 цаг 33 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

23 цаг 33 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

23 цаг 33 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

23 цаг 33 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

23 цаг 33 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

23 цаг 33 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

23 цаг 33 мин