Боксчид Чехэд болох “Гран при”-д хүч үзнэ  

2021-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Чех улсын Усти-над-Лабем хотноо  ирэх  сарын  4-9-нд болох  51 дэх удаагийн Олон улсын гран-при тэмцээнд манай ширэн бээлийтнүүд  оролцоно.   Монголын боксын насанд хүрэгчдийн шигшээ багийн эрэгтэй зургаа, эмэгтэй гурван  тамирчин тус тэмцээнийг зорьж буй юм.

Эрэгтэй тамирчдаас  Х.Энхмандах, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг, Б.Мишээлт, О.Бямба-Эрдэнэ, эмэгтэй тамирчидаас  Л.Алтанцэцэг, О.Есүгэн, М.Намуун нар хүч үзэх юм. Монголын шигшээ багийн тамирчид  үүний  дараа ХБНГУ-д Кубын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийнэ. Үргэлжлүүлэн ирэх сарын 21-нээс зургадугаар сарын 1-ний  хооронд АНЭУ-ын Дубай хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тов гарсан байна.  Багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат А.Гантулга,  Боксын эмэгтэйчүүдийн шигшээ багийн багш  Б.Пүрэв-Очир нар ажиллах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

47 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

48 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 7 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 7 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 35 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18