Жо Байден 100 хоногт юу хийсэн бэ?

2021-04-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нэгдүгээр сарын 20-нд үүрэгт ажлаа хүлээн авсан. Ийн хоёр сар хүрэхгүй хугацааны дотор цар тахалд өртсөн иргэддээ тусламж үзүүлэх 1.9 их наяд ам долларын багцад гарын үсэг зурсан билээ. Үүний дараагаар ерөнхийлөгч болсон эхний 100 хоногоосоо өмнө 100 сая тун вакцинд иргэдээ хамруулах зорилгодоо гуравдугаар сарын дундуур хүрсэн. Тийн 16-аас дээш насны иргэдээ  хамруулах 200 сая тун вакцин бэлэн болсныг энэ сарын 21-нд зарласан. Мөн тавдугаар сар дуусахад насан хүрсэн бүх иргэнээ вакцинд хамруулж дуусгахаа Цагаан ордон мэдэгдээд байгаа юм.Мөн тэрбээр ядуу, буурай орнуудад COVID-19 эсрэг вакцины тусламж үзүүлэх COVAX хөтөлбөрт дөрвөн тэрбум ам долларын тусламж үзүүлэхээ амласан юм.

Боловсролын салбарт

Одоогийн байдлаар Байдены Засгийн газар нэг хүнд 1400 ам доллар өгч, боловсролын байгууллагуудад 80 тэрбум ам долларын тусламж үзүүлж, хүүхэд асрах үйлчилгээнд зориулан 39 тэрбум ам долларыг мужуудад тараагаад байна. Сард 150 мянган ам доллараас бага орлоготой иргэдэд зориулан 10200 ам долларын татварын хөнгөлөлт үзүүлсэн.Халдварын тархалтаараа дэлхийд тэргүүлж байгаа ч өнөөдрийн байдлаар 101 дүүргийн дунд сургуулийн талаас илүү хувь нь таван өдөр танхимаар хичээллэж байна.

Гадаад харилцаа

Байдены сонгуулийн кампанит ажлын үеэр АНУ-Хятадын харилцаа гол цөм байсан бол ажил үүргээ хүлээн авснаас хойш Афганистан, Иран, ОХУ гэсэн гурван орны харилцаанд төвлөрч байна. Ихэр цамхагийн сүйрэлтэй холбоотой Афганистантай хийж буй дайны 20 жилийн ой есдүгээр сарын 11-д тохионо. Үүнээс өмнө тус улсаас цэргүүдээ гаргахаа Байден мэдэгдсэн. Гэхдээ Афганистаны Засгийн газар ба Талибан хөдөлгөөнийхний хоорондын энх тайван байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ гэсэн юм. Байдены Засгийн газар тус улсын системийг хакердаж, сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн Оросын эсрэг хариу арга хэмжээ авч, дипломат ажилчдыг Вашингтоноос хөөгөөд байна.

Уур амьсгалын өөрлөлт

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнд эргэн нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хэмжээний дээд уулзалтыг зохион байгуулсан. Энэ үеэрээ Байден хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2030 он гэхэд 2005 оныхноос 50-52 хувиар бууруулахаа амласан. Хоёр өдөр үргэлжилсэн уулзалтад Франц, Герман, Хятад, ОХУ-ын удирдагчид оролцсон нь онцлог байв.

Эх сурвалж:CNN

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 53 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 53 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 21 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18