Петр Порошенко: Мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөө бэлэн

2014-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин


М.ХҮСЛЭН

Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Петр Порошенко тангараг өргөсний дараа улсынхаа зүүн хэсэгт өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнийг энхийн аргаар зохи­цуулах төлөвлөгөөг танилцуулна гэж мэдэгдэв. Мөргөлдөөнийг зохицуулахын төлөө тэрээр засгийн эрхийн төвлөрөлийг багасгах, орон нутагт сонгууль явуулах, мөн өршөөлийн хууль батлах бодолтой байгаагаа хэлжээ.

Петр Порошенко дээрх төлөвлөгөөг энэ сарын 4-нд Польш улсад айлчлахад АНУ, Канад болон Европын зарим орны төрийн тэргүүнтэй уулзахад хэлэлцсэн байна. Мөн тэрээр энэ долоо хоногийн сүүлчээр Францад болох Дэлхийн хоёрдугаар дайнд Нормандад холбоотнууд цэрэг оруулсны 70 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцох үеэр мөргөлдөөнийг хэрхэн зохицуулах талаар яриагаа үргэлжлүүлэх болно гэжээ.

Варшавт болсон хэвлэлийн хурлын үеэр Порошенко Францад ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзах төлөвлөгөөгүй ч халз тулж магадгүйг гэдгийг үгүйсгээгүй байна. Нормандад болох арга хэмжээнд В.Путин ч оролцох аж. Харин Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон Петр Порошенкогийн тангараг өргөх ёслол маргааш болно.

 

Барак Обама: ЕВРОП ДАХЬ ХОЛБООТНУУДАА ХАМГААЛНА

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вашингтон НАТО-гийн гишүүн Польш, Төв болон Зүүн Европын орнуудын аюулгүй байдлыг хангахад үнэнч гэдгээ мэдэгджээ. Польшийн нийслэл Варшав хотын төв талбайд олон нийтийн өмнө хэлсэн үгэндээ тэрээр “Польш, Эстони, Латви, Литва, Румын улсууд хэзээ ч ганцаардахгүй. Бид Орос улс Крымийг булааж авсныг, мөн Украины тусгаар тогтнолд заналхийлж буйг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэсэн байна. Барак Обама энэ сарын 4-нд Польшид посткоммунизмын үеэс хойш анх удаа ардчилсан сонгууль болсны 25 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцсон юм. Обама 1989 онд Польшид өрнөж байсан үйл явдлыг Украины өнөөгийн байдалтай зүйрлэжээ. Түүнчлэн тэрээр “Оросын зүгээс явуулж байгаа өдөөн хат­галт нь ОХУ-ыг олон улсын тавцанд ганцаар­дуулж, эдийн засгийн хувьд улам их хохирол ам­суулах болно” гэж ан­хааруулсан байна. Аме­рикийн төрийн тэргүүн Варшавт Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзсан аж.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

6 цаг 24 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 47 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 56 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

8 цаг 5 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 53 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 57 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

12 цаг 15 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 41 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 41 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин