Халдварын үеэр жирэмсэн эхчүүдийг цахимаар хянана

2021-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Эрүүл мэндийн сайдын “Жирэмснийг хянах цахим үзлэгийн түр журам батлах тухай” тушаалыг танилцуулж, халдварын үеийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ” сэдэвт цахим цуврал хурлыг зохион байгууллаа. Хурлаар жирэмсний хяналтад байгаа эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг цахимаар хянах үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, шаардлагатай зөвлөгөө, зөвлөмжийн талаар НҮБ-ын Хүн амын сан, ЭХЭМҮТ-ийн зөвлөхөөс мэдээлэл хүргэлээ. Энэ хүрээнд ЭХЭМҮТ-өөс хэвийн явцтай жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж буй найман удаагийн хяналтаас дөрвийг нь цахимаар хийх зөвлөмж өгөв.Мөн нийслэлийн “Амгалан” амаржих газраас Баянзүрх дүүргийн эрсдэлтэй 4000 жирэмсэн эмэгтэйн хяналтыг хариуцан авч, амбулатори дээр хуваарийн дагуу үзлэг хийн, зөвлөгөө өгч ажилласан байна. Улмаар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж буй эх барих, эмэгтэйчүүдийн 15 эмчийг ажлын байран дээр нь чадавхжуулж байгаа юм. Уг ажлын хүрээнд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн мэргэшсэн эмч нар 3-4 Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгч, ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

47 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

48 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 7 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 7 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 35 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18