АНУ 60 сая тун Astrazeneca бэлэглэнэ

2021-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Өдгөө 32.8 сая хүн халдвар авч, 586 мянган хүн цар тахлаар амиа алдсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа Америк 60 сая тун AstraZeneca вакциныг ирэх сараас бусад улс оронд хуваалцах боломжтой гэдгийг Цагаан ордон зарлалаа. Тодруулбал, тус улсын Хүнс, эмийн захиргаа (FDA) ирэх сард 10 сая тун AstraZeneca вакцинд зөвшөөрөл олгохоор болжээ. Үүнээс гадна 50 сая тун вакцин үйлдвэрлэлийн шатандаа яваа гэж мэдээлсэн байна.  АНУ-ын Хүнс, эмийн захиргаа Pfizer, Moderna, Johnson & Johnson гэсэн гурван вакцинд зөвшөөрөл олгоод байгаа юм. Тиймээс эдгээр вакцин нь дотоодынхоо дархлаажуулалтад хангалттай тул AstraZeneca вакциныг хуваалцахаар шийджээ. Мягмар гарагийн байдлаар АНУ-ын насанд хүрэгчдийн 53 хувь нь вакцины эхний тундаа хамрагдсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард Мексик, Канад улсад дөрвөн сая тун AstraZeneca вакциныг бэлэглэхээ амласан. Учир нь энэ хоёр орон тус вакцинд зөвшөөрөл олгоод байсан юм. Мөн цар тахлын гамшигт өртөөд байгаа Энэтхэг улсыг вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд, хүчилтөрөгчөөр хангасан билээ. Харин одоо дахин оношлуур, хамгаалах хэрэгсэл, Remdesiver эмээр туслахаар судалж байгаа аж.

Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки “Бид хүлээн авсан вакцинаасаа хуваалцахаар төлөвлөж байна. Гэхдээ бусад улс руу экспортлохоосоо өмнө зөвшөөрөл олгоно” гэв. Тус улс AstraZeneca вакциныг бүх нийтийн дархлаажуулалтад ашиглах зөвшөөрлийг олгоогүй ч нөөцөлсөн байсан  нь бусад улс оронд вакцин хүрэлцэхгүй байгаа хүнд үед АНУ-ын Засгийн газрыг шүүмжлэх шалтгаан болов. Гэхдээ дэлхий нийтээр вакцины хомсдолд орсон энэ үед Америкийн энэ тусламж тус улсын гадаад харилцаанд эерэг нөлөөлөл үзүүлэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.28 ЛХАГВА № 85 (6562)

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

3 цаг 0 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

3 цаг 0 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 28 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 28 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18