Энэтхэг:Зургаан өдөр дараалан 300 мянган хүнээс халдвар илэрлээ

2021-04-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын хоёр дахь давлагаа Энэтхэг улсыг “нөмөрч”, тун хүндхэн нөхцөл байдалд ороод байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд тул улсад 323 мянган хүнээс халдвар илэрч, 2771 хүн нас барлаа. “Энэ нь даваа гарагт бүртгэгдсэн 352 мянган тохиолдлоос бага байгаа нь шинжилгээний хүртээмж багассантай холбоотой. Халдвар буурсны илрэл биш” хэмээн эрүүл мэндийн эдийн засагч Рижо М Жон ярилаа. Энэтхэгт энэ сарын 21-нээс хойш зургаа дахь өдрөө нэг өдөрт 300 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа нь энэ юм.

 Хүчилтөрөгч болон орны хүрэлцээ дутсаны улмаас нас барагсдын тоо бараг 200 мянгад хүрэв. Хүчилтөрөгч тээвэрлэсэн эхний галт тэрэг 70 тонн хүчилтөрөгчийн хийг Дели хотод авчирсан ч 20 сая хүнтэй, цар тахлын голомт болсон том хотод хүрэлцэхгүй байна. Тиймээс тус улсын хамгийн санааг зовоосон асуудал нь хүчилтөрөгчийн дутагдал болоод байгаа юм.  Дели хотын нэгэн эмч “Бид долоо хоногийн турш амарсангүй. Хүчилтөрөгч хомсдсон тул хоёр өвчтөнг нэг цилиндрт суулгахад хүрсэн. Ор байгаад өвчтөнийг эмчлэхгүй. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд халдвар авсан иргэдийг эмчилдэг” гэж ярив.

Ийм хүнд байдалд орсон Энэтхэг улсад бусад улс орнууд тусламжаа илгээж байна. Тухайлбал, Их Британиаас илгээсэн 95 хүчилтөрөгчийн баяжуулагч төхөөрөмж өнөөдөр Дели хотод очсон бол Франц улс 250 өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн цилиндр илгээж байгаа аж.  Мөн Хятад улс тусламж илгээхээр ярилцаж байгаа аж. Энэ талаар Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Сяо Жиан “Бид Хятадын компаниудыг Энэтхэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг уриалж, чиглүүлэх болно” гэжээ.

Орон нутгийн сонгууль, шашны баяр зэрэг олныг хамарсан үйл ажиллагаа халдвар түргэн тархахад нөлөөлсөн хэмээн үзэж байгаа юм. Тиймээс Дели хотод тавдугаар сарын 3-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон билээ.

Шашны баярын үеэр 20 мянган хүн нэг дор цугларч, Ганга мөрөнд усанд орцгоосон юм. Энэ үеэр тэд “Ганга мөрөн биднийг хамгаална гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлцгээн олноороо голд орцгоожээ.

Энэтхэгийн нийт 1.3 тэрбум хүн амын 17.6 сая нь халдвар авсан бөгөөд цаашид хурдацтай өснө гэдгийг ажиглагчид анхаарууллаа. Вакцины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди иргэдээ вакциндаа хамрагдахыг уриалсан ч  AstraZeneca вакциныг хийх түүхий эдийн дутагдалд орохоос гадна тус вакцины үйлдвэр шатсантай холбоотойгоор вакцины нийлүүлэлт тасраад байгаа юм.

Эх сурвалж:Reuters

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

3 цаг 0 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

3 цаг 0 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 28 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 28 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18