Томас Тучель: "Реал Мадрид"-ыг шүүгчтэй хавсран унагана гэдэг бол цуурхал

2021-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Аваргуудын Лигийн финалд үлдэхийн тулд "Реал Мадрид" багтай бүх хүчээ шавхан тоглох болно. Фанатууддаа дээд түвшний, маш сонирхолтой  тоглолтыг үзүүлэхээ амлаж байна. Челси өөрчлөгдсөн. Хоёр хожоод, хоёр хожигддог Челси биш болсон. Алдаж, онодог цаг өнгөрсөн. Тиймээс ч Аваргуудын Лигийн бага, дунд шөвөгт Атлетико Мадрид, Портог буулган шөвгийн дөрөвт үлдсэн.  Английн Холбооны аваргын цомын хагас финалд Манчестер Ситиг хожиж, финалд шалгарсан.  Ливерпуль, Тоттенхэм болон бусад багуудыг дараалан буулгасны хүчинд Премьер Лигт 4-д эрэмбэлэгдэн дэвшлээ. Энэ бол Челси багийн үзүүлж буй  амжилт, бас факт.  Бид бусдаас айх хулгах биш,  Челсигээс бусад багууд болгоомжилдог болсон. Хоёрхон сарын дотор Челси дахин хүчирхэг баг болон хувирсан.  Багийн тоглолтын дээд зэргийн хувилбарыг бид нэвтрүүлсэн. Бид  яг л нэг хүн шиг сэтгэж,  хөдөлж,  хамгаалж буй. Энэ бол Челсигийн тоглолтын онцлог болсон.
Реал Мадридтай хийх тоглолтонд ч бид багийн тоглолт гэдгийг үзүүлэх болно.
Харин "Реал Мадрид" хаяагаа манасан үг хэл гаргаж буй нь зохисгүй. УЕФА-гаас "Реал Мадрид " багийг хавчих зорилгоор  шүүгчдэд даалгавар өгсөн гэдэгт би итгэхгүй. Тийм ч зүйл байж болохгүй. Шүүгчид шударга үнэнээр шүүнэ гэдэгт би итгэж байна. Ийм зүйлд санаагаа зовохгүй байхыг өрсөлдөгч Реал Мадрид багийн удирдлагаас хүсье гэж Томас Тучель хэллээ.

Тоглолтыг SPS сувгаар  03.00 цагаас хүлээн авч үзээрэй. 

Эх сурвалж: control.mn

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

55 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

57 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 15 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 15 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 43 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 44 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18