Оскар-2021:Шилдэг найруулагчаар Хятад эмэгтэй шалгарлаа

2021-04-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг, хамгийн алдартай “Оскар-2021” наадам өчигдөр болж өндөрлөлөө. 93 дахь удаагийн наадмаас шилдэг найруулагчийн шагналыг  Хятадад төрсөн Клое Зао хэмээх эмэгтэй нүүдэлчдийн тухай өгүүлсэн  "Nomadland" киногоороо хүртсэн нь ихээхэн онцлогтой байв.

Киноны уламжлалт хэв маягийг эвдсэн түүхэн кино хийсэн нь шүүгчдийн анхаарлыг ихэд татаж, гурван шагнал хүртжээ. "Nomadland" киноны гол дүрд АНУ-ын алдартай жүжигчин, продюсер  Фрэнсис Мак-Дорманд  тогложээ.

Зао  шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн анхны Ази, хоёр дахь эмэгтэй найруулагч юм. Түүний өмнө Кетрин Бигелоу "The Hurt Locker" киногоороо шилдэг найруулагчаар шалгарч байсан.Америк болон Англид боловсрол эзэмшсэн Зао АНУ-д бие даасан уран бүтээлчээр ажилладаг. Тэрбээр 1982 онд Бээжин хотод төрсөн бөгөөд 39 настай. Түүний найруулсан анхны кино “Songs My Brothers Taught me” 2015 онд нээлтээ хийж байв.

Хятадын хаана ч энэ жилийн Оскарын наадмыг шууд дамжуулан хүргэсэнгүй. Жил бүрийн уг наадамд Хятадын хоёр том суваг ирж олон нийтэд хүргэдэг байсан билээ. Дэлхий нийтээр Заогийн шагналыг онцгойлон мэдээлж байгаа ч Хятадын төв хэвлэл Синьхуа агентлаг болон бусад мэдээллийн сайтуудад одоог хүртэл ямар ч мэдээлэл гарсангүй. Мөн түүний ялалтын тухай мэдээллийг олон нйитийн сүлжээнд хуваалцахыг хязгаарлажээ.

Клое Зао гуравдугаар сард “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэний дараа Хятадын төв хэвлэл “Global Times” түүнд баяр хүргэж, Хятадын бахархал хэмээн бичиж байв. Гэхдээ түүний энэ магтаал удаан үргэлжлээгүй. Учир нь түүний  2013 онд АНУ-ын киноны сэтгүүл “Filmmaker”-т өгсөн ярилцлагыг Хятадын интернэт хэрэглэгчид олж үзсэн юм. Тэрбээр тус ярилцлагад Хятадад өнгөрүүлсэн хүүхэд насаа “Хаа сайгүй худалч хүмүүс байдаг байсан” хэмээн дурсан ярьсан нь шүүмжлэлд өртсөн. Мөн Зао саяхан Австралийн хэвлэлд ярилцлага өгөхдөө “АНУ бол миний эх орон” хэмээн ярьсан ишлэл олонд тархсан. Гэвч  дараа нь тус сайт “АНУ бол миний эх орон биш” гэж хэлсэн хэмээн залруулсан билээ.

Гэвч Хятадын үндэсэрхэг үзэлтнүүд цахимаар Зао руу дайрч, түүнийг Хятадад хор хохирол учруулсан хэмээн үзэж, киног нь үзэхээ болихыг уриалсан юм. Үүнтэй холбоотойгоор "Nomadland" кино энэ сарын 23-нд албан ёсоор нээлтээ хийх байсан ч  Хятадын Weibo платформ дээрээс устсан юм.Уг нь Заогийн нэр алдар өссөнөөс хойш тэрбээр Хятадыг шүүмжлээгүй. Найман жилийн өмнөх нэг өгүүлбэрээс болж түүний нэр хүнд Хятадад унаад байгаа юм.

Үүнээс гадна Зао 2019 онд Хонгконгт өрнөсөн ардчиллын төлөө тэмцэгчдийн тухай өгүүлэх 35 минутын "Do Not Split” богино баримтат киног Оскарт нэр дэвшүүлсэн нь Хятадын Засгийн газрын дургүйг хүргэсэн байж болзошгүй юм.

Гэхдээ Заог дэмжигчид Хятадад  олон бий. Тэд Weibo дахь албан бус хаягаараа түүний ялалтын мэдээг хуваалцаж, баяр хүргэсэн сэтгэгдэл үлдээсэн юм. Гэвч удалгүй хэдхэн цагийн дараа постууд нь алга болжээ. Постуудаас хамгийн олон хүнд хүрсэн нь Зао Оскарын нээлтийн үеэр  Хятадад төрсөндөө бахархдаг талаараа ярьсан тухай бичлэг байсан юм. Тэрбээр аавтайгаа Хятадын сонгодог шүлэг чангаар уншдаг байжээ. Тэрбээр “Намайг хүүхэд байхад  Хятадын сонгодог зургаан  шүлэг надад хамгийн их нөлөө үзүүлсэн. Одоо ч би тэдгээрт итгэдэг” гэж ярьжээ.

Эх сурвалж:CNN

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 55 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 23 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18