Ч.ЗОТОЛ
Холимог тулааны оргил “UFC”-д гарсан анхны монгол тулаанч, “Талын шуурга” хочит Д.Батгэрэл Монголын цагаар өнөөдөр 6.00 цагт нэгдүгээр үеийн эхний тулаанаа амжилттай хийж аваргаллаа. Тулааны дараа телевизийнхэнд өгсөн ярилцлагадаа тэрээр “Дараагийн тулаанаа ойрын хугацаанд хиймээр байна. Тулааныг нь үзэж, биширч өссөн Жосе Алдотой хамт рингэнд гарахыг хүсч байна” хэмээн ярьсан байна. Мөн тэрээр Sean O Malley болон бусад шилдгүүдтэй хүч үзмээр байна” хэмээн зоримог мэдэгдэл хийсэн нь “UFC”-д дахин шуугиан тариад байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, “UFC” холбоо, “Team Tungaa”, “One team” клубын тамирчин Д.Батгэрэл Монголын MGL, MFC, олон улсын RUFF Baikal FC, Legend FC холбоонд хүч сорьсон туршлагатай. Мэргэжлийн дэвжээнд 20 орчим тулаан хийснээс дэлхийн чансааны найман тэмцээнд тулалдаж зургаад нь ялалт байгуулсан байдаг. Түүний энэ амжилт холимог тулааны мэргэжлийн спортод анхдагчдын нэг, “Legend FC”, “One championship” холбооны аварга, тив, дэлхийд “Чингисийн цавчилт” хочоороо алдартай Ж.Нарантунгалаг багштай нь салшгүй холбоотой юм.
Эх сурвалж: www.polit.mn