Ален Делоны гайхалтай амьдрал

2021-04-24
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

-Кино шүүмжлэгч Зинаида Пронченкогийн бичсэн жүжигчний тухай номын хэсгээс-

З.БАТЦЭЦЭГ

ОХУ-ын “Сеанс” хэвлэлийн газраас Зинаида Пронченкогийн бичсэн “Ален Делон” ном хэвлэгдэн гарч байна. Дэлхийн кино урлагийн од түүнийг Оросод сайн мэднэ. Кино шүүмжлэгч Зинаида Пронченко жүжигчний амьдрал, уран бүтээлийн замын талаар илүү сонирхолтой баяжуулж бичжээ. Дэлхий дахинд шинэ Делоныг харуулсан “Ялагдашгүй” киноны тухай Esquire нийтлэгдсэн өгүүллийг толилуулж байна.

***        ***        ***

1964 онд Делон чухал хүнтэй танилцсан нь, түүний улс төрийн үзэл бодолд ихээхэн нөлөөлсөн байдаг. Жан Ко- Жан-Поль Сартрийн нарийн бичиг асан, зохиолч, сэтгүүлч, шоронгийн хатуу амьдралын талаар “Бурханы өршөөл” романаар Гонкуровын шагнал авсан. Цагтаа хэт зүүний үзэлтэй байсан, 1960-аад оны эхэн үед барууны тал руу хэлбийсэн, 1964 он гэхэд өөрийгөө оюун санааны бүрэн тусгаарлалтад оруулсан. Уламжлалт ёсоор францын урлагийхан либерал үзлийг баримталж байсан (тэр үед де Голлийг Алжирт дайн дэгдээсэн хэмээн буруутган, сэхээтнүүдийн нүдэнд чөлөөлөгч баатар гэгдэж байсан де Голль дарангуйлагч болж хувирав). Тиймээс Ко нь Парисын утга зохиолын хүрээлэлд багтахаа больсон. Зөвхөн Патрик Модиано, Жан Даниель Бенсаид нар л түүнтэй харилцаж байлаа. Делон гадуурхагсдад татагддаг тэрээр ийм хүний хажуугаар мэдээж зүгээр өнгөрч чадаагүй. Тэр хоёрын харьцаа их өвөрмөц байсан юм. Ко түүнд улс төрийн бэлтгэлийн талаар хичээл заадаг, Делон өөрийн зүгээс увайгүй, ёс суртахуунгүй түүнтэй харьцдаг байлаа. Жан-Пьер Мельвиль дурсан ярьсанаар бол Ко, Делон, Бенсаид нар цугларан ярьж суутал, Делон найзыгаа хэд хэдэн удаа үгээр доромжилж байсан байна.

Делон нэлээн олон кинонд тоглосон, 30 нас хүрээгүй байх үед Парисын кино урлагийн тэргүүн Анри Ланглуа түүний 16 киног дахин дэлгэцнээ гаргах санал тавьсан. Түүнийг шилдгийн шилдэг жүжигчнээс гадна бас түүгээр санхүүгийн орлого их олж болно гэж мэдэрч байлаа.  Ланглуа ярилцлагаа “Делон бол бараа. Яагаад түүнийг зарж болохгүй гэж?” хэмээн хэлж байжээ. Эхний өдрөөсөө эхлээд Делонд итгэж байсан Жорж Бомтой хамтран Delbeau продюсерийн компаниа нээжээ (өөрсдийн овгийн эхний 3 үсгээс аван нэрээ өгчээ). Дараа нь Бомтой маргалдмагцаа нэрээ Adele Productions болгон өөрчилжээ. Metro-Goldwyn-Mayer түүнтэй Холливудын гэрээ хийхдээ бонусд нь Delbeau компанийн ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Жан Ко түүнд саяхан болсон, шарх нь аниагүй түүхэн үйл явдал болох Алжирийн дайны тухай кино хийх санааг өгчээ. Делон өөрөө Индокитайн дайнд  2 жил гаруй алба хашсан туршлага нь хэрэг болжээ. Өөрийн багийн залуу найруулагч Ален Кавельетэй харьцуулахад Делон улсыхаа колончлох бодлогын талаар либераль бус үзэлтэн байлаа.

Үүнээс хэдэн жилийн өмнө Кавалье түүнд Шнайдерийг танилцуулжээ. Өмнө нь Кавалье өөрийн Алжирийн дайны фон дээр гэр бүлийн драм харуулсан “Арал дээрх тулаан” кинондоо Шнайдерийг тоглуулжээ. Делон, Кавалье нар бол нэг үеийхэн. Гэвч тэд тэс өөр үзэлтэй. Кавалье- пацифист, цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгээр орохоосоо өмнө хор ууж байсан тэрээр цэрэгт алба хаших, тулаанд оролцлох, Алжирт болж байгаа үйл ажиллагаа, энэ бүгд түүнд санаанд багтамгүй явдлууд юм. Тэрээр Тунист өссөн, аав нь Засгийн газарт алба хашдаг байж. Тиймээс Францын колончлолын хойд Африкийн жижиг хотын ялгавралан гадуурхах үзэлтэй биеэрээ тулсан нэгэн. Кавалье 2 дахь кинондоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг  антимилитарист уур амьсгалтай, колончлох бодлого, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эрс шүүмжилсэн сэдэв сонгох нь чухал байлаа. Ийм түүхийг Ко бичнэ, гэхдээ либераль үзлийг магтан дуулахгүй, мөнгөний төлөө, гэр бүлээ тэжээх гэж орон гэрээ орхисон гэрээт цэрэг Томас Влассенрут амь насаа алдаж байгаа тухай өгүүлдэг.  Томасыг эхнэр нь орхиод явсан тул тэр бүх уураа ойр дотныхон, нохойдоо гаргах болов. Сэтгэлээр унасан эрчүүдийн адил дайн түүнд гарах гарц шиг санагдана.

1964 он гэхэд Францын кино санд Алжирийн дайны тухай олон зоригтой, хурц бүтээлүүд хуримтлагджээ. 1963 онд дэлгэцнээ гарсан Жан Люк Годарын “Жижиг цэрэг”, 1962 онд Жак Розьегийн “Баяртая Филиппина”, 1963 онд Роберт Энрикогийн “Сайхан амьдрал”, 1964 онд Алан Ренегийн “Мюриель эсвэл буцах цаг боллоо” зэрэг гарчээ. Гэхдээ эдгээр киноны жүжигчид нам засгийг шүүмжилж тоглож чадсан ч, хэн нь ч  дайнд амьдрал, үхэл үнэ цэнээ алддаг тухай дүрсэлж чадаагүй юм. Харин Делон бол чадсан. Цэрэгт тэр хүн болсон, генерал Голль түүнд аавыг нь орлосон гэж ярилцлага бүртээ ярьдаг. Тэрээр одоог хүртэл 6 дугаар сарын 18-нд Францын эсэргүүцлийн өдрөөр Коломбэ-ле-Дёз-Эглиз оршуулгын газар очиж мөргөл үйлддэг.

Хөлстэй цамцаа тайлалгүй 7 хоног зураг авалтанд оролцож байгаа Делон эргүүлийн цэргээс ялгагдахааргүй байлаа. Дайны талбарын урд эгнээнд, дайсны ар талд байх туршлага, зэвсэгтэй харьцаж чадах чадвар, аюулыг мэдэрч эгнээндээ орж зогсох чадвар зэрэг нь их хэрэг болсон бөгөөд, энэ бүгд түүний карьерын хамгийн хүчтэй дүрдээ хувирсан тохиолдол байсан юм.  Кавалье дурсан ярихдаа “Делон кадрт яг адгуус шиг, хил хязгаарын арьсаараа мэдэрч, яг л хавханд орох гэж байгаа юм шиг байсан” гэжээ. Алдарт зураглаач Клод Ренуар түүнийг гэрэл сүүдрийн дунд, эртний уран баримал шиг зургийг нь авчээ. Ренуарын ачаар түүний булчингийн хөдөлгөөн бүр тодрон, хүйтэн царайны ард, амьдрах хүсэл буцалж, Америогийн суманд амь тэмцэж байгааг маш тод харагдана. Алуурчин Америогийн дүрд тоглосон Робер Кастель дурсан ярихдаа 10 жилийн дараа театрт тааралдахад Делон түүнийг Америо хэмээн дууджээ. “Яагаад чи намайг ингэж дуудаж байгаа юм бэ?” гэж гайхтал “Энэ чиний нэр биз дээ” гэж хариулсан. Зарим нэг талаараа тэрээр дүрээсээ гарахгүй л амьдарч байгаа гэлтэй.

Гэхдээ үнэхээр “Ялагдашгүй” кино жинхэнэ Делоныг нээсэн. Кавалье түүнийг шинэ талаас нь харуулж чадсан. Найруулагч Висконти, Мельвил нар түүнийг дур гутам, сүнс, сүүдэр шиг гаргасан. “Ялагдашгүй” кинонд бол тэрээр гоё биетэй, эрч хүчтэй гардаг. Бидний өмнө эр хүн байна. Энэ нь ялангуяа түүний дүр Томас галт тэрэгний жорлонд шархаа боож байхад, эсвэл тагтан дээр үд дундын халуун наранд усаар өөрийгөө сэрүүцүүлж байгаа, өөрийн барьцааны хүнээ хаалганы цоожны нүхээр гуурсаар кола уулгаж байгаа хэсгүүдэд илүү тод харагддаг. Уг кинонд амьдрах хүслийг харуулаад зогсохгүй, үхэл, гарцаагүй зүйлээс зугтаж чадахгүй, өөрийн хатуу хувь тавилан, түүний хүчгүй болж сульдсан бие бүгд хажууд байгаа мэтээр мэдрэгдэнэ.

Төгсгөл- төөрөгдсөн хүү төрөлх нутагтаа ирнэ. Энэ санаагаа Жон Хьюстоны “Асфальтан ширэнгэн ой” киноноос авчээ. Тэрбээр Стерлинг Хейдены адил талд, адуун дунд үхэхийг хүсчээ. Түүний хувьд адуу шүтээн амьтан, эрх чөлөөний бэлгэ тэмдэг. Жүжигчний анхны цалин 400 мянган франкаар уралдааны машин биш, азарга авчээ. Олон жилийн туршид Соланж коммунд уралдааны морьдтой байжээ. Уран зураг цуглуулахдаа морьтой зургийг илүүд үздэг. Тиймээс анимэ зураач Теодор Жерон, Эжен Делакруа нарыг биширдэг.

Түүний анхны продюсерлэсэн кино “Ялагдашгүй” санхүүгийн хувьд бүрэн дампуурал болсон юм. Тэрээр энэ кинонд маш их мөнгө алдсан. Алжирийн сэдэв үзэгчдэд ч, шүүмжлэгчдэд ч сонин байсангүй. Кавальег киноны эхлэл Францын зураглалыг өөрчлөхийг шаардсан. Дараа нь хүний эрхийг хамгаалагч Мирей Глайман түүнийг шүүхэд өгдөг. Гол дүр Томас, барьцаалагдсан бүсгүй Алжирийн эрх чөлөөний төлөөх тэмцэгч хоёрын хоорондын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг нь Мирейн нэр хүндийг унагасан гэж үзэж байлаа. Мирей шүүхэд ялан, Делон дэлгэцнээс киногоо буцаан татан, киноны хамгийн сайхан 20 минутыг хасахад хүрнэ.

Томасын үхэхээсээ өмнө машиндаа хэлсэн үгийг Делон эхнэр Наталидаа зориулжээ “Би эрх чөлөөнд хайртай. Эрх чөлөө бол тамхи татсан, татаагүй бидэнд хүүхэд бэлэглэдэг бүсгүйчүүд. Би хүүхдэд хайртай. Хүүхэд бидний амьдрал”. Тамхи зуусан, удахгүй түүнд хүү төрүүлж өгөх эхнэрээ тэврэн, сэтгэлээр унасан ч, ялагдаагүй, эрх чөлөөтэй, амьдаас амьд тэрээр Америк руу явах усан онгоцонд сууна. Тэд Холливуд явж байна. Түүний ачаа хар ердөө өнгөтэй Ferrari GT 250 California, Кавальегийн кино. Бат бөх Франц суурин дээр Делон америк мөрөөдлөө биелүүлэхээр явж байна. Харамсалтай нь түүний Холливудад тоглосон 3 киноны аль нь ч “Ялагдашгүй”-н хаана нь хүрээгүй юм.

Эх сурвалж: www.esquire.ru

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин