Буриадын иргэд Алс Дорнодод хоёр дахь га газрыг авч болно

2021-04-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

-Буриадад хоёр мянга гаруй иргэн үнэгүй газраа авсан байна-

Алс Дорнодод эхний га газрыг амжилттай эзэмшиж чадсан иргэдэд хоёр дахь га газрыг олгоно. Энэ тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 4 дүгээр сарын 15-нд ОХУ-ын Засгийн газраас баталсан. Хуулийн төслийг Думд өргөн барина.

-“Эхний га газрыг амжилттай эзэмшиж байгаа бизнесменууд үйл ажиллагаагаа өргөжүүлхийн тулд хоёр дахь га газрыг авч болох дүрэмд өөрчлөлт оруулахыг хүссэн. Энэ бол зөв санал. Эдгээр хүмүүст дэмжлэг хэрэгтэй” гэж Ерөнхий сайд Михайл Мишустин хэллээ.

Алс Дорнодын хөгжлийн яамнаас гаргасан холбооны хуулийн хүрээнд “Алс Дорнодын га газар” хөтөлбөрт хамрагдагчид авсан газраа  сайн эзэмшээд, газрыг эзэмших эсвэл удаан хугацаагаар түрээслэж байгаа бол нэмэлт га газар авч болох юм байна.

Алс Дорнодын хөгжлийн яамнаас гаргасан холбооны хуулийн хүрээнд “Алс Дорнодын га газар”  хөтөлбөрөөр 91 мянган хүн үнэгүй газар авчээ. Нийт газрын хэмжээ 63,2 мянган га байгаа юм.

-“Хоёр дахь га газрыг олгоно гэдэг сайхан санаа. Би ирээдүйд үүнийг ашиглана гэж бодож байна. Энэ зун газраа өмчлөх бодолтой байгаа. Газраа ашиглаж байгаа талаар видео тайлан илгээх ёстой. Газартаа би цахилгаан оруулаад, худаг гаргаад, хашаа барьсан. Материалаа түрүү 7 хоногт буулгасан. 6 сар гэхэд барьж дуусгаад, туулайнуудаа худалдаж авах төлөвлөгөөтэй байна. Хажуудаа бас нэгэн газар товлосон байгаа. Эхний газраа үйлдвэрлэлдээ ашиглаад, хажуугийн газраа идэш, тэжээлээ бэлдэхэд ашиглах санаатай байна” гэж Буриадад анхны газар эзэмшигчдийн нэг  Иван Галецкий ярьж байна.

“Алс Дорнодын га газар” программын хүрээнд Иван Галецкий Пестерево тосгонд, хуучин ферм байсан газрыг авчээ. Хаягдсан барилгыг тэрээр дахин сэргээжээ. Тэрээр туулай үржүүлж, ногоо тарина. Ногоогоо Буриадын дотоод зах зээлд нийлүүлэх ба мах, ноосыг нь бүрэн боловсруулалт хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

4 дүгээр сарын 7-ны байдлаар Буриадад газар үнэгүй ашиглах гэрээг 2 мянга гаруй хүмүүс хийжээ. Нийт олгосон газрын хэмжээ 2,5 мянган га гэж Буриадын Засгийн газрын хэвлэлийн албанаас baikal-daily-д мэдээлжээ.

-Өнөөдөр программд оролцогчдын 42 хуь нь газар дээрээ байшин барьж байна, 36 хувь нь хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж байна. Хөтөлбөрийн идэвхтэй оролцогчид өөрсдийн хувийн талбай, бизнесээ өргөжүүлэх шинэ боломжийг ашиглах байх гэж хэмээн ОХУ-ын Алс Дорнод ба Арктикийн хөгжлийн сайд Алексей Чекунов хэлсэн байна.

“Алс Дорнодын га газар” хөтөлбөр нь ОХУ-ын иргэн бүрт Алс Дорнодод нэг га газрыг үнэгүй авах боломж олгож байгаа юм. Хуульд газраа сонгох, яаж ашиглах нь чөлөөтэй гэж заасан. Жишээ нь 10 акр газрыг зуслангийн байшин барьж, хувийн аж ахуй эрхлэж болно, эсвэл 10 га газар газар тариалангийн аж ахуй эрхэлж болно гэжээ.

Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд “НаДальнийВосток.рф” сайтаар бүртгүүлж болно. Эхний нэг жил газрыг яаж ашиглахаа шийднэ, 3 жилийн дараа газраа ашиглахаар бүртгүүлнэ. 5 жилийн дараа газрыг үнэгүй авах эсвэл удаан хугацаагаар түрээсэлж болно гэсэн журам үйлчилж байгаа аж.  

Эх сурвалж: .wwwpolit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин