Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн захирамж хуулийн дагуу хүчингүй болно

2021-04-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж, Дээд шүүхэд хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн захирамжийг та хэрхэн дүгнэж байна?

-Захирамж буюу эрх зүйн акт гаргасан байсан. Ерөнхийлөгчид олгох тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар  зүйлд хуульчилсан байдаг. Ерөнхийлөгчид улс төрийн намын талаар тодорхой бүрэн эрх Үндсэн хуулиар олгоогүй тул уг захирамжийг хууль бус гэж үзэж болно.  Ер нь шулуухан хэлэхэд төрийн эрх мэдлийн бүх түвшинд, дээр, дооргүй Үндсэн хууль, бусад хуулийг илт зөрчдөг, дураараа авирладаг явдал гаарлаа. Хуульгүй төр, хууль зөрчдөг албан тушаалтнууд энэ улс орныг анархизм, эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа.  Тэдэнд улс төрийн болон хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд хаа хаанаа эрх ашгийн эрэмбэ дараагаа мэддэг баймаар байна.

-Одоогийн түвшинд эрх баригч намыг татан буулгах асуудал хууль эрх зүйн хүрээнд боломжтой юу?

-Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т заасны дагуу Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргадаг.

Үндэслэл нь улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн байх юм. Энэ хуулийн заалт үндэслэлийг хангаж байвал хэдэн ч нам татан буугдаж болно.  Гэхдээ гол нь хуулийн хүрээнд, хуулийн дагуу шийдвэрлэх ёстой. Түүнээс биш  Ерөнхийлөгч болон өөр хэн нэгэн өндөр албан тушаалтан улс төрийн тэмцэлдээ ашигладаг, өрсөлдөгчөө намнадаг, дардаг зүйл хуулийн заалт байх учиргүй. Дараа, дараагийн Ерөнхийлөгч өрсөлдөгч намаа татан буулгана гэдэг жишиг тогтвол яах вэ.  Ардчилсан төр, зарчимд нийцэх үү. Бид долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар болгоомжтой хандах ёстой. 

-Өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй хэмээн шийдвэрлэсэн. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчид нэр дэвших шаардлагыг хангасан бол хэн ч нэр дэвшиж болно, хангаагүй бол хэн ч байсан нэр дэвших боломжгүй юм. Энэ мэт энгийн зүйлсийг ойлгомоор байна.  Гэнэт ухаан орж, зарчим ярьдаг байж таарахгүй. Ярих цагт нь ярьж, авах цагт нь арга хэмжээ авдаг байх хэрэгтэй.  

-Ерөнхийлөгчийн захирамж нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхэнд халдахыг завдсан үйлдэл боллоо гэж зарим хүн дүгнэж байна. Энэ талаар?

-Хэтрүүлж ярих, үнэлэх хэрэггүй юм. Төр, намын ажил тусдаа. УИХ, Засгийн газар, шүүх, орон нутгийн ИТХ, Засаг дарга гээд бүх байгууллага Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа явуулж байна.  Дээр хэлсэнчлэн Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрх эдэлж, намыг тараах талаар захирамж, эрх зүйн акт гаргасан нь хууль бус. Ерөнхийлөгчийн хууль бус эрх зүйн акт, шийдвэрийг хэн, хэрхэн хүчингүй болгодог билээ, УИХ тэр ажлаа хуулийн дагуу хийх хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн уг захирам­жийн хариуд МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргасан.  Энэ талаар?

-Ер нь нэг их сүржигнэх хэрэггүй гэж бодож байна. Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн гаргасан эрх зүйн актыг хүчингүй болгоход л болно. Манай Үндсэн хуульд төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцлийн зарчим, зааг, ялгааг бат суулгасан байдаг. Үндсэн хуулийн 34, 35-р зүйлд заасны дагуу Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцдаг бол УИХ Үндсэн хуулийн 25.1-д заасны дагуу төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг хэлэлцэх бүрэн эрхтэй.  Үндсэн хуульд заасан төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болохын хувьд УИХ бүрэн эрхийнхээ дагуу байх ёстой байранд л тавих хэрэгтэй дээ.

-Түүнчлэн Ерөнхийлөгчийг импичмент хийх асуудал яригдах боллоо. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх бол. Та хэрхэн харж байна вэ?

-Бүрэн эрх нь нэг сар хагасын дараа дуусгавар болох гэж байгаа тохиолдолд шаардлагагүй гэж үзэж байна.  Lame duck буюу хазгар нугас гэсэн улс төрийн хэллэг, ойлголт байдаг. Энэ нь бүрэн эрх нь дуусгавар болж буй улстөрч, албан тушаалтны хэлдэг. Дахин нэр дэвшихгүй, сонгогдохгүй нь тодорхой болсон улстөрч үр дагаврыг нь нарийн тооцох,тооцохгүйгээр улстөржсөн шийдвэр гаргах нь бий. Тийм л явдал боллоо. Гаргасан эрх зүйн актыг нь Үндсэн хуулийн дагуу хүчингүй болгох арга хэмжээ авахад болно.

-Дээд шүүхээс энэ асуудалд хэрхэн хандах бол?

-Улсын дээд шүүх төрийн эрх мэдлийн салаа мөчрийн хувьд Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хэнээс нь ч хараат бусаар, бие даан үйл ажиллагаа явуулах учиртай. Хуулийн хүрээнд ажиллах байлгүй дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.22 ПҮРЭВ № 81 (6558)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 57 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 57 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17