Жон Сулливан ирэх долоо хоногт москваг орхино

2021-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жон Сулливан ОХУ-аас гарахаас татгалзаж байсан. “Axios” цахим хуудаст бичснээр тэрбээр энэ долоо хоногт Москваг орхиж явахаар төлөвлөжээ. Тодруулбал, Жон Сулливан шинэ Засгийн газрын албан хаагчидтай уулзахын тулд Вашингтон руу буцна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэнийг цахим хуудаст дурдсан байна. Харин үүний өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зөвлөх Юрий Ушаков “Эх сурвалжийн мэдээлснээр Жон Сулливан Кремлийн ордон түүнийг эх орон руу нь буцаахыг хүсч байгаа бол түүнийг албадан гаргах хэрэгтэй гэсэн байр суурийг баримталж байна” гэж мэдэгдсэн юм. Мөн энэ сарын 16-нд тэрбээр Жон Сулливанд Вашингтоны зүгээс тавьсан хоригт Москва хариу өгнө гэж мэдэгдэж байв. Түүнээс гадна ОХУ АНУ-ын ерөнхий прокурор Меррик Гарланд, Үндэсний аюулгүй байдлын дарга Алехандро Майоркас, Үндэсний тагнуулын албаны захирал Аврил Хайнс, Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Рэй гэсэн найман иргэнийг эх оронд нь ирэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Түүнээс гадна Элчин сайд Жон Сулливанд Вашингтон руу буцах хүсэлт тавьснаас гадна АНУ-ын 10 дипломат ажилтныг ОХУ-ыг орхиж явахыг хүссэн байна. Учир нь АНУ ОХУ-ын 32 байгууллага болон иргэнд хориг тавьснаас гадна энэ сарын 15-нд 10 дипломат ажилтныг нь эх орноосоо албадан гаргажээ. Мөн Цагаан ордон ОХУ-ын өрөнд ногдуулсан хоригийн хугацааг сунгаснаас гадна АНУ-ын санхүүгийн байгууллагуудыг ОХУ-ын бие даасан бондын анхдагч зах зээлд оролцохыг хориглосон байна. Вашингтон энэ хориг арга хэмжээг авснаар АНУ-ын IT-гийн программын үйлчилгээ үзүүлдэг компанийн эсрэг үйлдсэн кибер халдлагад гол үүрэг гүйцэтгэсэн. 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон болон АНУ-ын цэргүүдийг устгаснаар Афганистаны босогчдод шагнал амласны улмаас ОХУ-ыг шийтгэхийг зорьсон аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.21 ЛХАГВА № 80 (6557)

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 24 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 24 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

18 цаг 52 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

18 цаг 53 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18