АСЕАН–ийн орнууд Мьянмарын мөргөлдөөний талаар хэлэлцэнэ

2021-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цэргийн хүчнийхэн Засгийн эрхийг гартаа авсныг эсэргүүцсэн жагсаал Мьянмар улсад хоёрдугаар сарын 1-нээс хойш үргэлжилж байна. Тус улсад үүссэн   хямралыг хэрхэн давах, үймээнийг яаж зогсоох талаар Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо бямба гаригт  Жакарта хотод хэлэлцэнэ гэж АСЕАН–ийн нарийн бичгийн дарга өнөөдөр мэдээллээ. Үүнээс өмнө Европын холбоо цэргийнхний эсрэг хатуу арга хэмжээ авсан. Тухайлбал, цэргийн нэр бүхий есөн албан тушаалтанд аялалын хориг тавьж, хөрөнгийг нь битүүмжилж байгаагаа өчигдөр зарласан юм. Америк мөн ижилхэн арга хэмжээ авсан.

Тус холбооны 10 гишүүн орон Мьянмарыг цуст мөргөлдөөн, үймээнээс аврах арга замыг эрэлхийлж байна. Хэдий тооны удирдагч оролцох нь тодорхойгүй ч Мьянмарын Армийн удирдагч Мин Аун Хлайн тус хуралд оролцоно гэдгийг Тайландын Засгийн газар мэдэгдээд байгаа юм.

 Гэвч Мьянмарын өмнөх удирдагч Аун Сан Сү Чи-гийн намаас хөөгдсөн ардчиллыг дэмжигч улс төрчид Үндэсний эвлэлийн Засгийн газар (NUG) байгуулснаа баасан гаригт зарласан билээ. Тэд өөрсдийгөө хууль ёсны эрх баригчид  гэдгээ олон улсад зөвшөөрүүлж Мин Аун Хлайны оронд АСЕАН-ий уулзалтад урихыг уриалсан юм. Мьянмарын төв хэвлэл даваа гаригийн байдлаар 128 иргэн амиа алдсан гэж мэдээлсэн ч Улс төрийн хоригдлуудад туслах холбоо (AAPP)  738 иргэн цэргийнхний гарт амиа алдсан гэж мэдэгдлээ.

Эх сурвалж:Reuters

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 32 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 32 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 0 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 0 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18