ДЭМБ “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг уриалав

2021-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ

Дэлхийн эмийн хяналтын агентлагууд “Oxford/AstraZeneca”-гийн вакцины гаж нөлөөний талаарх сүүлийн үеийн мэдээлэлд үнэлгээ хийж буйг үл харгалзан улс орнууд уг вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ зөвшөөрсөн вакцинуудын нэгэн адил үргэлжлүүлэн хэрэглэх хэрэгтэй гэж ДЭМБ лхагва гаригт мэдээллээ. Энэ тухай ДЭМБ-ын Америкийн бүсийн асуудал хариуцсан дарга, доктор Карисса Этьен цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэхдээ “AstraZeneca”-гийн вакцины нөөцтэй орнууд вакцинаа үргэлжлүүлэн хэрэглэх хэрэгтэй. Дэлхий даяар уг вакциныг 200 сая орчим хүн тариулаад байгаагаас гаж нөлөө илэрсэн тохиолдол тун ховор байна” гэж мэдээлсэн байна. Мөн “Вакцин хийлгэсний дараа цусны бүлэгнэл үүссэн тохиолдлуудын талаарх тайланд эмийн хяналтын агентлагууд дүн шинжилгээ хийж байна. Нэмэлт зөвлөмж тун удахгүй гарах төлөвтэй байна” гэж К.Этьен мэдэгджээ. Түүний мэдээлснээр, ДЭМБ-аас зөвшөөрөл олгоод буй “COVID-19”-ийн дөрвөн вакцин болох “Pfizer-BioNTech”, “Johnson & Johnson” болон “Oxford/AstraZeneca”-гийн вакцины хоёр хувилбар нь хэрэглэсэн орнууддаа өвчний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэхэд хэдийнээ хувь нэмрээ оруулж эхэлсэн байна.

“Эдгээр вакцин нь таны төдийгүй гэр бүл, найз нөхдийн тань амь насыг аварна” гэдгийг тэрээр онцлон тэмдэглэжээ. Мөн Америкийн бүс даяар халдвар идэвхтэй тархаж буйг онцлоод, “бүгд аюулгүй болох хүртэл хэн ч аюулгүй биш” гэдгийг сануулжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин