Хятадад хямрал эхэлсэн үү?

2014-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Геополитик-

Т.АНАНДА

2008-2009 оны хямралын дараа дэлхийн санхүүгийн систем амьсгаа авч амжаагүй байтал эдийн засагчид шинээр хямралыг үүсгэж мэдэх хятадын банкны системийн талаар зовниж эхэллээ.

Хятадын банкны системийн өсөн нэмэгдэж буй асуудлууд нь шинэ эдийн засгийн хямралыг үүсгэж, тэр нь бусад орнуудын эдийн засагт ч сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн хятадын нэр нөлөө бүхий шинжээч мэдэгдэв. Fitch-ийн Бээжин дэх ахлах шинжээч байсан, одоо Autonomous Research-ийн азийн судалгааны хэсгийн ахлагч Чарлин Чу: гадаад валютын хурдан хурдан хөрвөлт нь хятадын санхүүгийн системийн хямрал гадаадын банкуудын хувьд томоохон аз сорилт болж байгааг харуулж байна хэмээн мэдэгдэв.  

Хятад бусад хөгжиж буй орнуудын адилаар гадаад санхүүжилт бага авч байсан болохоор өнөөдрийг хүртэл Хятадын нөхцөл байдал тогтвортой байсан гэж Чу үзэж байна. Гэвч одоо бол нөхцөл байдал өөрчлөгдөж, гадаадын хөрөнгө оруулагчдын хандлагын өөрчлөлтөд Хятад мэдрэг болсон ажээ.

 Аль 2009 оноос л Чу хятадын сүүдрийн санхүүжилт ихэсч байгааг аюултай хэмээн сануулж байв. Энэ байдал нь өрнөдийн санхүүгийн хямралын суурин дээр улс орон дох зээлийн өсөлтийг дагуулжээ. Тэгвэл өнөөдөр гадаадын зээлийн хуримтлал, тэр дундаа АНУ-ын доллараар хэмжигдэх хуримтлал нь 2008 оны хямралын өмнөөс илүү аюул дагуулж байгаа гэнэ.  

 2013 оны 10 сард Олон улсын тооцооны банкнаас гаргасан мэдээллээр Хятадын гадаад валютын өр, мөн хятадын компаниудын улс хоорондын гадаад валютын эргэлт нь 2013 оны 3 сард 880 тэрбум ам долларт хүрсэн (харьцуулахад: 2009 онд 270 тэрбум ам доллар байсан) гэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар өнөөдөр энэ үзүүлэлт нь 1 триллион ам долларт хүрээд, өссөөр байгаа нь хятадын санхүүгийн системийн долларын өсч буй ханшнаас хамаарах хамаатлыг улам нэмэгдүүлж, улам эмзэг болгож байна.

Чугийн үзэж байгаагаар гадаад валютаар авч буй зээлийн хэмжээ өссөөр байгаа нь эргэлзээгүй гэнэ. Түүнээс гадна 2013 оны хоёрдугаар хагаст энэ өсөлт улам хурдасч, цаашдаа ч энэ хандлага хадгалагдах нь тодорхой байна.  

 UBS-ийн хараат бус, ахлах эдийн засагч Жорж Магнус хятадын банкны систем нь 1980-аад оны үеийн японы банкны системийг санагдуулж байна гэж мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Японы санхүүгийн хямралын өмнөх үетэй адил гэсэн үг.

Хятадын Industrialand Commercial Bank (ICBC) өөрөөс нт эрсдэлтэй бүтээгдэхүүн худалдан авсан үйлчлүүлэгчдээ аврахаас татгалзсан гэх мэдээлэл нь Чугийн сануулгыг улам их жинтэй болгож байна. Зарим нь энэ нөхцөл байдлыг 2007 онд өндөр эрсдэлтэй хэд хэдэн фондоо хаясан Bear Sterns-ын сүйрэлтэй адилтгаж байгаа. ICBC нь сүйрэл уналтаас зайлсхийж чадсан ч албан ёсны болон сүүдрийн банкны системүүд хоорондоо холбогдох аюул байсаар байгаа хэмээн Чу үзэж байна.

Банкууд сүүдрийн олон бараа бүтээгдэхүүнтэй орооцолдсон байдаг бөгөөд энэ нь Чугийн Хятадын банкны албан ёсны болон сүүдрийн системүүд тус тусдаа оршдог, сүүдрийн банкны систем нурах юм бол ямар ч аюултай зүйл болохгүй гэж үздэггүйн нэгэн шалтгаан энд буй.

 Хэрвээ асуудал үүсэх юм бол Хятадын санхүүгийн системийг аврахын тулд 4 триллион ам.доллартай тэнцэх хэмжээний олон улсын валютын нөөцийг ашиглаж болно гэж олонх хүн үзэж байгаа. Гэвч Чу энэ хүлээлтийг хэт их өөдрөг хүлээлт гэж үзсэн. Зарим шинжээчид нөөцийг ашиглах боломжгүй гэж үзэж байгаа. Чугийнхаар бол хэсэгчлэн ашиглаж болох хэдий ч олон хүний бодоод байгаа шиг тийм их хэмжээний ашиглалт байж болохгүй аж.

Мөн тэрбээр Хятадын санхүүгийн хямрал өрнөдийн хямрал шиг тийм том байхгүй гэж үзэж байна. Зах зээлийн хүчин зүйл эцсээ хүртэл нөлөөлдөг бусад зах зээлээс Хятадын зах зээл ялгаатай гэнэ. Хятадад бол нөхцөл байдалд засаг төрөөс шууд оролцох тул нэгэн зэрэг л хямрал гарадаггүй юм бол жижиг жижиг хямралыг тусгаарлах боломжтой гэсэн үг.

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 44 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 44 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 44 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 44 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 44 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 44 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 44 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 53 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 55 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 56 мин