Г.Ган-Эрдэнэ: Эрэгтэйчүүдэд зориулсан бизнесийн орон зайг мэргэжлийн түвшинд хөгжүүлнэ

2021-04-13
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Сүүлийн үед эрэгтэйчүүдэд зориулсан гоо сайхан, карьер төлөвлөлт гэсэн сургалтаар амжилттай ажиллаж байгаа “Стефорд Теам” компанийн үүсгэн байгуулагч Г.Ган-Эрдэнийг энэ удаагийн “Start-Up” буланд урьж ярилцлаа.

 

-Ярилцлагын эхэнд компанийнхаа талаар танилцуулахгүй юу?

- Бид өнгөрсөн оны долдугаар сард “Стефорд Теам” компанийг үүсгэн байгуулсан.  Манай компани “Стефорд коучинг студи”, “Стефорд эвент”, “Стефорд фэйшн”, “Gentleman creativy agency” гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монголдоо анх удаа манай коучинг студи хувь хүний гадаад төрх, имиж бүрдүүлэлт, сэтгэл зүй, карьер төлөвлөлт, эрүүл амьдралын хэв маягийг иж бүрнээр бүрдүүлэх дасгалжуулалтын хөтөлбөрийг цогцоор нь санал болгодог. Мөн байгуулагын борлуулалт маркетингийн оновчтой төлөвлөлт, маркетингийн контент үйлдвэрлэлд зөвлөгөө өгч ажилладаг. “Gentleman Creative Agency” гэхэд зөвхөн залуусаас бүрдсэн баг хамт эрчүүдэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг. Энэ багийн гол зорилго бол хүүхэд, залууст эерэгээр нөлөөлж, зөв төлөвшүүлэх, идэвхтэй амьдралын хэв маяг, эр хүний мөн чанарыг ойлгуулахад оршино.

- Яагаад энэ төрлийн бизнесийг эхлүүлэх болсон бэ. Манайд төдийлөн байдаггүй салбар буюу эрэгтэйчүүдэд зориулсан үйл ажиллагаанууд голлодог юм байна?

-Нэгдүгээрт, манай улсад одоо л коучингийн талаар ойлголттой болж нийгэмд бие даасан коучууд бий болоод багагүй хугацаа өнгөрч байгааг та бүхэн мэдэж байгаа. Эрүүл мэнд, карьер төлөвлөлт, сэтгэл зүй, фитнесийн хувийн дасгалжуулагч гэсэн дангаараа оршин тус тусынхаа чиглэлээр дасгалжуулалтыг хийж байгаа. Харин бид эдгээр тус тусдаа байгаа чиглэлийг нэгтгэж тэнцвэртэйгээр дасгалжуулалт хийх нь амьдралд илүү үр дүнтэй гэдгийг олж харсан. Эдгээрийг хамтад нь хийж, хөгжүүлж, хүмүүсийн бие махбодыг эрүүл байлгах, хүн өөртөө сэтгэл хангалуун амьдрах замыг дасгалжуулалтын аргаар зөв чиглүүлэх нь бидний гол зорилго. Эхний ээлжинд хоёр хүнд туршилт маягаар дөрвөн чиглэлийн дагуу оношилгоо хийхэд туршилт амжилттай болсон. Яг л америк кинон дээр гардаг шиг хувийн сэтгэлзүйч, хувийн өмгөөлөгч, хуульч гэдэг шиг. Үүнийг бид Монголдоо хэрэгжүүлж, хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Нөгөө талаар манай дөрвөн салбарын хоёр нь эрэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээг үзүүлж байна. Монгол Улсад эрчүүдийн талаар маш олон харамсалтай статистик үзүүлэлт байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улс амиа хорлолтоор дэлхийд гуравт бичигдэж байна. Нийт амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд. Түүнчлэн амиа хорлосон иргэдийн 70 гаруй хувийг 29-өөс доош насныхан эзэлж байгаа нь харамсалтай. Цөөн хүн амтай манай орны хувьд энэ бол аюулын харанга дэлдэж буйтай адил.  Эрэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ, тэдний амьдралын хэв маяг, сэтгэл зүйд анхаарах цаг хэдийнэ болсон. Тиймээс бид тэдэнд зориулсан үйл ажиллагаа явуулж зөвхөн эрэгтэйчүүдийн брэндийг бий болгохын төлөө зорин ажиллаж байна

-Танай хөтөлбөрүүдэд эрэгтэйчүүд хэр идэвхтэй хамрагдаж байна?

-Дасгалжуулалтын хөтөлбөрт одоогоор 18-65 насныхан амжилттай хамрагдаад байна. Ихэнх нь 25-35 насны залуус. Ямар нэгэн асуудал тулгарч байвал бидэнд хандаж бие, сэтгэл зүйн оношилгоонд орсны дараа өөрт тохирох боломжит дасгалжуулалтын хөтөлбөрийг авах боломжтой байдаг.

-Монгол залуучууд амжилтад хүрэхэд юу дутагдаж байна. Карьераа зөв төлөвлөж чадаж байна уу?

-Карьер төлөвлөлтийг амжилттай хийхийн тулд эхлээд өдрийнхөө цагийн хуваарийг гаргаж сурахаас эхэлнэ. Ер нь эцэг эхчүүд хүүхдийнхээ чадварыг нээж, хөгжүүлэх төлөвлөгөө болгон цаасан дээр буулгахаас карьер төлөвлөлт эхэлдэг. Аливаа зүйлийн үндэс суурийг зөв тавих, зөв оношлох, зөв хөгжүүлэхээс шалтгаалж карьерын амжилт тодорхойлогддог. Манай нийгэмд чадвартай, дэлхийн түвшний боловсролтой, олон хэлний мэдлэгтэй шинэ залуу үе, шинэ боловсон хүчин бий болсоор байна. Гэхдээ бие даан суралцах, төлөвлөх чадвараас гадна тэднийг хэмжих гол үзүүлэлт нь хандлага юм. Хэчнээн мэдлэг чадвартай байлаа ч сөрөг хандлагатай хүний амжилтанд хүрэх зам төдий чинээ хол зурагддаг. Хандлага бол тухайн хүний хүмүүжлийн хэмжүүр. Тиймээс карьераа зөв төлөвлөж чадаж байгаа үгүйг хандлага, бие даах чадвар, тууштай байдлаас нь тодорхойлж болно. Монгол залууст амжилтад хүрэхэд саад бэрхшээл болж байгаа олон асуудал бий. Хэн өнөөдөр илүү ихийг сурч, хөгжиж, шинийг бүтээж, нийгмийн хэрэгцээнд нийцсэн чадваруудад цаг үргэлж суралцаж чадна тэр хүн амжилтад хүрэх нь тодорхой.

- Танай компани шинэ, залуу байна. Гарааны бизнесээ эхлүүлэхэд хүндрэл бэрхшээл байна уу?

-Мэдээж болохгүй байгаа асуудлуудыг дурдвал өнөөдрийн ярилцлага маань урт болох биз. Асуудлыг түрүүлж яриад байвал бид хэзээ ч хөгжихгүй. Тиймээс байгаа нийгэмдээ, эдийн засгийн нөхцөл байдалдаа дасан зохицож цаг үргэлж өөдөө алхаж, эхлүүлсэн ажлуудаа чанартай хийхийг л хичээж байна. Цар тахлын улмаас эдийн засаг хямарсан хүндрэлтэй энэ үед яг надтай адилхан өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр бор зүрхээрээ зүтгэж байгаа гарааны бизнес эрхлэгч залуусдаа чин сэтгэлээсээ амжилт хүсмээр байна.

- Цар тахал, хөл хорионоос үүдэн олон бизнесүүд хаалгаа барьж байна. Заримд нь боломж ч болж байна. Харин та нарын хувьд цар тахлын үеийг хэрхэн харж байна?

-Коронавирус биднийг их зүйлд сургаж байна. Дэлхийд тэр чигтээ дижитал эрин үе ноёрхож, аливаа ажил, бизнес, зар сурталчилгаа цахим хэлбэрт шилжихийн хэрээр нийгэм, эдийн засгийн хямралтай тулалдах дархлааг суулгаж байна. Энэ хүнд үед тэсч үлдсэн, бизнесийн экосистем нь тасралтгүй ажиллаж байгаа нь ирээдүйд жинхэнэ ялагч болно. Ялангуяа, гарааны бизнесүүдийн хувьд жинхэнэ сорилт болж байна. Манай компанийн хувьд яг COVID-ын идэвхжилийн үед байгуулагдаж байлаа. Гэсэн ч асуудлыг  сөрж албан ёсны нээлтээ өнгөрсөн оны наймдугаар сард хийж байлаа. Тэгэхээр анхнаасаа сэтгэл зүйн бэлтгэлтэй орсон гэж хэлж болно. Бүсээ чангалж, ухаалаг бизнес үйл явцын зураглалаар явж, менежментийн чадварлаг багийн залуусын итгэл сэтгэлээр аливаа ажлуудын ард гарч л явна даа. Удахгүй Монголын олон айл өрх, олон залуусын хүсэл мөрөөдөл биелсэн сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.   

- Ойрын үеийн төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-“Gentleman” брэндээ зах зээлд гаргах ажлаа хийж эхэлсэн.  Бидний гаргах шинэ брэнд нь эрчүүдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц арьс, ширэн бүтээгдэхүүнүүдийг 100 хувь гараар үйлдвэрлэн нийлүүлнэ. Үүнд сонгодог минималист загвартай цүнх, аксесуарууд болон эрчүүдийн гоо сайхны цогц бүтээгдэхүүн багтаж байгаа. “Gentleman” брэнд нь эрчүүдийн хэрэглээнд төгс нийцэх брэндийг бий болгож, зах зээл дээр танилцуулж, эрэлт хэрэгцээг нь хангах, сэтгэл зүйн таашаалыг өгөх зорилготой. Бид брэндийн чанар стандарт, үнэ цэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц зураасан код, хэлбэр хийц, загвараараа бусдаас эрс ялгагдахуйц брэндийг танилцуулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.13 МЯГМАР № 74 (6551)

Ийм залуус монголд олон байх болтугай...
Тасархай юм бэ? Амжилт хүсье
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

37 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин