Ким Жон Ун өлсгөлөнд бэлэн бай гэж мэдэгдэв

2021-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улс нь хүнсний хомсдол, эдийн засгийн хямралд орсон тул иргэдийгээ хүнд цаг үед бэлтгэлтэй байхыг анхаарууллаа.Тэрбээр намыхаа хурлын үеэр  гурван сая орчим хүн өлсгөлөнгийн улмаас амиа алдсан 1990-ээд оны  аймшигт хямрал, хүнд үе эргэн ирсэн гэдгийг мэдэгджээ. Хойд Солонгос цар тахлын улмаас хилээ хаасны улмаас эдийн засгийнх нь амин судас болсон Хятадтай хийх худалдаа зогсоод байгаа билээ.

“Ким Жон Ун хүнд хэцүү цаг үеийн талаар ярих нь энгийн зүйл биш. Улсынх нь нөхцөл байдал нэлээд хурц түвшинд ирсэн бололтой. Тэр өнгөрсөн аравдугаар сард улсдаа хангалттай хэмжээний өөрчлөлтийг авчрахаасаа нэгэнт хожимдсоноо илтгэлийн үеэр хэлсэн. Гэвч тухайн үед өлсгөлөнд нэрвэгдэх хүртлээ хямралд орсон талаар дурдаагүй” гэж Хойд Солонгосын шинжээч Колин Звирко ярьжээ.

Хойд Солонгосын хөдөө тосгоныхны хүнсэндээ ашигладаг гол бүтээгдэхүүн болох эрдэнэшишийн үнэ энэ жил их хэлбэлзэлтэй байсан бөгөөд зарим үед нэг килограмм эрдэнэшишийн үнэ иргэдийн сарынх нь цалингаас ч давж байв. Үүний улмаас гуйлгачдын тоо нэмэгдэж, хилийн зурвас дээр олон хүн өлсгөлөнгөөс болж амиа алджээ.

Энэ талаар НҮБ-ын Хойд Солонгос дахь хүний эрхийн төлөөлөгч Томас Ожеа Кинтана “Хүнсний хямралд өртөж болзошгүй байна гэдгийг өнгөрсөн сард анхааруулсан. Гэр бүлийнхэн нь тэжээх боломжгүй болсноос үүдэн ахмад настан, хүүхдүүд өлсгөлөнгөөр амиа алдах нь эрс ихэссэн” гэж ярилаа. Энэ нь Хятадаас импортоор оруулж ирдэг хүнсний зүйл тасалдсантай холбоотой аж. Одоогоор тус улсад өөр ямар нэгэн улсаас тусламж үзүүлсэн талаар мэдээлэл алга. Учир нь НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс ямар ч тусламж авахаас Хойд Солонгос эрс татгалзсан юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.12 ДАВАА № 73 (6550)

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 48 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 48 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 16 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18