Мьянмар:Цэргийнхний гарт амиа алдсан иргэний тоо 580 боллоо

2021-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

 

Б.ДОЛЖИНЖАВ

Мьянмар улсад цэргийнхэн ардчиллын төлөө тэмцэгч иргэдийн эсрэг гал нээсний улмаас долоон хүн нас барж, хэд хэдэн хүн шархадсаныг тус улсын хэвлэл өнөөдөр мэдээллээ. Ингэснээр хоёрдугаар сарын 1-нд цэргийнхэн Засгийн эрхийг гартаа авснаас хойш 580 иргэн амиа алдлаа.

Мөн  Янгон хотод үйл ажиллагаа явуулдаг Хятад эзэнтэй “JOC” оёдлын үйлдвэрт гал гарчээ. Хэдэн хүн гэмтсэн болон ямар хэмжээний  хохирол учирсан талаар одоохондоо мэдээллээгүй байна.  Мөн Хятадын төрийн далбааг шатааж байгаа зургийг идэвхтэнүүд “Facebook”-т постолжээ. Хятад улс цэргийн дэглэмийг дэмжиж байгаа гэсэн хандлагаас болж өнгөрсөн сард гэхэд Янгон дахь Хятадын хөрөнгө оруулалттай 32 үйлдвэрийг шатаасан хэрэг гарсан.

Эмнэлэг, сургууль, үйлдвэрүүд, албан газруудын үйл ажиллагааг зогсоож байгаагаа генерал Мин Аун Хлайнг өнөөдөр зарлалаа. Мөн интернетийн сүлжээг хязгаарлаад байгаа юм. Төрийн эргэлтээс хойш аюулгүй байдлын албаныхан 3500 хүнийг баривчилснаас өнөөдрийн байдлаар 2750 нь хоригдсон хэвээр байна. Үүнд дуучид, жүжигчид гэсэн олны танил хүмүүс багтжээ. Тухайлбал, хамгийн алдартай хошин шогийн жүжигчин Зарганарыг мягмар гарагт баривчилсан байна. Гэсэн ч залуучуудаар удирдуулсан ардчиллын төлөөх иргэд олон кампанит ажлыг зохион байгуулж, олон нийтийн сүлжээ, гар утас, хэвлэмэл материалаар дамжуулан мэдээлэл солилцон тэмцсээр байна.

Эх сурвалж: Reuters

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

5 цаг 0 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

5 цаг 0 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 28 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18