Forbes:Ким Кардашиан тэрбумтнуудын эгнээнд элслээ

2021-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Гэр бүлийн реалити шоугаараа олны танил болсон, алдартай бизнес хатагтай, жүжигчин, продюссер, сошиал од Ким Кардашиан албан ёсоор тэрбумтан болж Жефф Безос, Элон Маск нарын эгнээнд нэгдэж байгааг “Forbes” сэтгүүл зарлалаа. “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтдаа тэд анх удаагаа Ким Кардашианыг оруулжээ. "Forbes" сэтгүүлийн тооцоолсноор  түүний хөрөнгө аравдугаар сард 780 сая ам.доллар байсан бол одоогийн байдлаар нэг тэрбум болж өссөн байна.

Өдгөө 40 настай Кардашианы телевизийн шоу,  хөрөнгө оруулалтуудаас гадна “KKW Beauty and Skims”  гэсэн хоёр брэндийн ашиг орлого нь түүнийг тэрбумтан болоход нөлөөлжээ. Тэрбээр 2017 онд өөрийн гэсэн гоо сайхны "KKW Beauty", 2019 галбиржуулагч хувцасны "Skims" брэндээ гаргасан юм.

Түүний дараа 2020 онд гоо сайхны бараа үйлдвэрлэгч "Coty" компани "KKW Beauty"-г нэг тэрбум ам.доллараар үнэлж, Кардашиан компанийнхаа 20 хувийг 200 сая ам.доллараар"Coty"-д зарсан. Түүний хувийн бизнесийн орлогын ихэнх хувь нь хувьцаа хэлбэрээр байдаг учир орлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй гэж “Forbes” тайлбарлажээ. Мөн тэрбээр үл хөдлөх хөрөнгө бусад хөрөнгө оруулалтад их хэмжээний мөнгө зарцуулдаг аж. Дашрамд дурдахад Кардашиан хоёрдугаар сард нөхөр Канье Уэстээс салах өргөдөлд гарын үсгээ зурсан юм.

Түүний дүү  Кайли Женнер 21 настайдаа өөрийн хүчээр хамгийн залуу,  тэрбумтан болж байлаа. Гэвч шүүмжлэгчид түүнийг хөрөнгөтэй, баян гэр бүлээс гаралтай учир өөрийнхөө хүчээр тэрбумтан болсон гэж тооцохгүй гэж маргаж байв. 

Эх сурвалж: CNN

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 49 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 49 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 17 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18