Н.Батбаярыг явуулах уу?

2014-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Жаргалтулга

Байнгын хороодын өнөөдрийн хуралдаан нэлээд халуухан, ширүүхэн  болох нь. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилох эсэхийг шийдэх бол нөгөөх нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэхийг шийднэ. МАН-ынхан Н.Батбаяр огцруулах төсөлдөө “Улс орны эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал ахуй уруудан доройтох нөхцөл байдал үүсэх талаар бүтэн жил гаруйн өмнөөс удаа дараа сануулж, шахаж шаардсан хэдий ч эрх баригчид үл тоомсорлосоор өнөөгийн байдалд хүргэлээ. Засгийн газар 2013 онд улсын нэгдсэн төсвийн 6,177 их наяд төгрөгөөс гадна “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн, “Чингис бонд”-ын, Хөгжлийн банкны санхүүжилтийн гэх мэт нийт 13 их наяд гаруй төгрөгийг зарцуулсан. Үр дүнд нь өр зээлийн хэмжээ нэмэгдэж, ард түмний амьдрал ядуурч, эдийн засаг улам дордсоныг гишүүд бид буруутгаж байна. Учир нь авсан өр зээлийн хэмжээгээр эдийн засаг сэргэж, ард түмний амьдрал дэвжин дээшлэх ёстой.    Үүний гол буруутан Н.Батбаяр. Түүнд хариуцлага тооцох ёстой” гэж бичжээ. Харин Ш.Түвдэндорж гишүүнийг сайд болгох Ерөнхий сайд Н.Алтанхуягийн шийдвэрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжээгүй юм. Асуудлыг хэрхэхийг харах л үлдэж байна.

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

9 цаг 11 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

18 цаг 16 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

18 цаг 16 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин