В.Путин Оросыг 83 нас хүртлээ удирдах эрхтэй боллоо

2021-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгчийг зургаан жилээр хоёр удаа дараалан сонгох хуулийн төсөлд даваа гаригт гарын үсэг зурснаар 2036 он хүртэл Оросыг удирдах боломжийг өөртөө бүрдүүллээ. Ингэснээр өдгөө 68 настай Путин 83 нас хүртлээ ерөнхийлөгчөөр ажиллах эрхтэй болсон юм. Үүндээ хүрч чадвал тэр Оросын эзэнт гүрнээс хойш төрийн тэргүүнээр хамгийн удаан ажилласан хүн болно. Одоогоор Иосиф Сталин Зөвлөлт Холбоот Улсыг 29 жил удирдсан үзүүлэлтээр тэргүүлж байгаа.

Тэрээр өнгөрсөн оны долдугаар сард бүх нийтийн санал асуулга явуулан 78 хувийн саналаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан билээ. Путин хамгийн анх 2000 онд ерөнхийлөгчөөр сонгогдон дөрвөн жилийн хугацаагаар хоёр удаа дараалан тус албыг хашсан. Харин 2008 онд түүний туслах Дмитрий Медведев ерөнхийлөгч болсон. Энэ үедээ дараагийн ерөнхийлөгч зургаан жил ажиллах хуулийг баталсан юм. Ингэснээр Путин 2012 онд дахин ерөнхийлөгч болж, 2018 онд мөн дахин сонгогдон ажиллаж байгаа юм. Олон улсын зүгээс тус хуулийг Путин насан туршдаа ерөнхийлөгч байх эрхийг өөртөө олгосон явдал хэмээн үзэж байна.

Хуулийн нэмэлт өөрчлөлт зөвхөн Путиний сонгогдсон хугацааг тэглээд зогсохгүй ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд тавих шаардлагыг   нэмжээ. Нэр дэвшигч өмнө нь ямар нэг гадаад улс орны иргэний харьяалалтай байгаагүй, ОХУ-д хамгийн багадаа 25 жил амьдарсан байх ёстой болсон байна.

Кремлийг хүчтэй шүүмжлэгч ОХУ-ын Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хоёрдугаар сард 2.5 жилийн ял аван хоригдож байгаа. Тэрээр Сибир руу аялж байхдаа хордон Германд таван сар эмчлүүлж байгаад буцаж ирэхэд нь нэгдүгээр сард түүнийг баривчилсан. Навальный өөрийг хордуулсан хэрэгт Кремлийг буруутгаж байгаа ч Оросын эрх баригчид үгүйсгэсээр байгаа юм.

Эх сурвалж:Aljazeera

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 54 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 54 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 22 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18